GS1 Логистикийн шошгожуулалт

Хэвлэх

2014 оны 2-р сарын 11, Мягмар гариг, 06:29

GS1 логистикийн шошгожуулалтын талаар Та бүхэн хир зэрэг мэдэх бол? Түүний давуу тал болоод үр ашиг нь юу вэ? Бид GS1 логистикийн шошгуудын талаар цуврал зөвлөмжүүдийг танилцуулж байна.

Энэ нь тээвэрлэлт болон агуулахын янз бүрийн шошгуудын танилцуулга бөгөөд энэхүү мэдээлэл, зөвлөмжүүдээр дамжуулан тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагааны стандартыг сайжруулах, процессыг ижилсүүлэх, тээвэр, логистик, агуулахын үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдсэн нэг стандартыг хэрэгжүүлэх боломжийг олгох болно. Өнөөдөр логистикийн үйлчилгээ үзүүлэгчид болон тээвэрлэгчид хэрэглэгчдийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сувагт жижиглэн худалдаачид, үйлдвэрлэгчид, материал нийлүүлэгчдийн өмнөөс бараа бүтээгдэхүүний дотоод, гадаад урсгалыг удирдах, зохицуулахад чухал үүргийг гүйцэтгэж байна. Иймээс дээрх сэдэв нь Та бүхэнд олон талын сонирхолтой мэдлэг, мэдээллийг өгнө гэдэгт найдаж байна.

“Логистикийн шошго” гэдэг нь нийлүүлэлтийн гинжин сувгийн бүх оролцогчдод зориулагдсан глобал стандарт юм. Энэ нь нийлүүлэлтийн гинжин сувгаар дамжин өнгөрч буй логистикийн нэгжүүдийг дахин дахин шошгожуулахгүйгээр зөвхөн цор ганц логистикийн шошго ашиглах давуу талыг олгож байдаг.

GS1 логистикийн шошго нь илгээх цэгээс хүрэх газар хүртэл бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн бүх үеийн туршид хэрэглэгдэх бүхий л мэдээллийг агуулдаг. Шошго нь нийлүүлэлтийн гинжин сувагт оролцогч талуудын олон тооны хэрэгцээ шаардлагуудад хариулт өгөхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний биет урсгал болон мэдээллийн урсгалын хоорондын зохицол, ижилсүүлэлт, холбоо хэлхээг баталгаажуулдаг.

SSCC тээврийн серийн дугаар нь логистикийн нэгжийн цор ганц таних тэмдэглэгээ юм. “Логистикийн нэгж” гэдэг нь тээвэрлэлт болон түгээлтэнд хэрэглэгдэхэд зориулагдан бүтээгдсэн эд зүйлс бөгөөд түүний нэг жишээ нь бидний сайн мэдэх ачмаг, подон, хавтан, контейнар гэх мэтийг дурдаж болно. GS1 логистикийн шошгуудыг ашигласнаар хэрэглэгчид нийлүүлэлтийн гинжин сувгаар дамжин өнгөрч буй логистикийн нэгжүүдийг цор ганц таних тэмдэглэгээгээр таньж тодорхойлон, мөрдөн мөшгих, хянах боломжтой болно. Логистикийн нэгж бүр цор ганц таних тэмдэглэгээ буюу SSCC тээврийн серийн дугаартай байх бөгөөд энэ дугаараар дамжуулан дундын агуулах, тээвэрлэлтийн зам, автоматжуулсан хүлээн авах цэгүүд дээр логистикийн нэгжүүдийг хялбархан таних боломжтой болох юм.

Түүнчлэн шуудангийн код, ачааны дугаар, байршлын глобал дугаар зэргийг логистикийн шошгоос харах боломжтой.  Бидний дээр өгүүлсэн SSCC тээврийн серийн дугаар нь логистикийн шошгонд заавал байх цор ганц мэдээлэл бөгөөд логистикийн нэгжүүдийг эзэмшиж байгаа компаниуд тухайн SSCC тээврийн серийн дугаарыг үүсгэнэ. Ихэнхи тохиолдолд компани өөрийн компаний угтвар дугаарыг ашиглан SSCC тээврийн серийн дугаарыг үүсгэх нь хамгийн зөв алхам юм. Хэрэв нийлүүлэлтийн сувгийн эхний дамжлага дээр хүлээн авсан логистикийн нэгж нь SSCC тээврийн серийн дугааргүй байвал тухайн нийлүүлэлтийн сувагт оролцож байгаа дараагийн этгээд нь SSCC кодыг хүлээн авсан логистикийн нэгжүүдэд хуваарилна. Дараагийн этгээд гэдэгт ачаа илгээгч, тээвэрлэгч, тээвэр зууч, логистикийн үйлчилгээ үзүүлэгч зэргийг дурдаж болно. Логистикийн нэгж бүр өөрийн цор ганц, дахин давтагдашгүй SSCC кодтой байх ёстой.Тухайн логистикийн нэгж нь нэг ижил SSCC кодтой нэг буюу түүнээс олон тооны шошготой байж болно, учир нь нийлүүлэлтийн хэлхээний өөрт хамаарах цэг бүрт тухайн шошгууд уншигдана. Харин нэг ижил төрлийн логистикийн нэгжүүд өөр өөр SSCC кодтой байна. Учир нь SSCC кодын зарчим нь цор ганц , дахин давтагдахгүйд оршдог. SSCC код анх зохиогдсноос хойш жилийн дараа дахин ашиглагдах боломжтой.

GS1логистикийн шошгын гол үр ашгууд:

Зураасан код, логистикийн хэлтэс

 

Холбоотой мэдээлэл