"Бизнес хийх замын зураглал" гарын авлага хэвлэгдэн гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

2018 оны 5-р сарын 16, Лхагва гариг, 09:31

"GS1 Монгол" нийгэмлэbhzгээс гадаад, дотоод худалдаа эрхлэгч, хөрөнгө оруулагчид эдийн засагт хэрхэн оролцох, үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх тал дээр мэдлэг мэдээлэл хомс байдгийг харгалзан үзэж эдийн засгийн болон хууль дүрмийн талаархи зарим шаардлагатай мэдээллийг өгөх зорилгоор "Бизнес эрхлэх замын зураглал" гарын авлагыг Та бүхэнд бэлтгэн хүргэж байна.Энэхүү танилцуулгад Монгол улсад аж ахуй нэгж байгууллах үйл явц, хууль, дүрэм журам, гадаад дотоод худалдааны үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах зөвшөөрөл, бичиг баримт, холбогдох цаг хугацаа зардлын талаархи мэдээлэл, Монгол улсын гадаад худалдаанд оролцогч байгууллагууд, тэдгээрийн үүрэг, автозамын гол боомт, Монгол улсын гадаад худалдааны гол хилийн цэгүүд дээрх худалдааны үйл ажиллагааны мэдээлэл, авто тээврийг гадаад худалдаанд ашиглах боломж, саад тотгор, олон улсын байгууллагуудаас хийсэн бизнесийн орчин, логистикийн гүйцэтгэлийн талаархи судалгааны тайлан мэдээллүүд багтсан болно.

Тус гарын авлагыг худалдан авахыг хүсвэл 77 000 865, 89249141 дугаарт болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. имэйлээр бидэнтэй холбогдоно уу. Үнэ: 4500₮

 

"Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг" ЭШӨ-ийн эмхтгэл гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

2018 оны 5-р сарын 16, Лхагва гариг, 09:05

180518 jijigЗТХЯ, АТҮТ, УБТЗ ХНН, "GS1 Монгол" нийгэмлэг, ММЗИХолбоо, МТЗНХ хамтран "€œДэлхийн логистикийн өдөр"-ийг тохиолдуулан 6 дах жилдээ "Логистикийн 7 хоног-2018"€ арга хэмжээг 2018 оны 5 дугаар сард амжилттай зохион байгуулсан. Тус арга хэмжээний хүрээнд "€œНийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг"€ сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, эрдэмтэд, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд явуулсан юм. ЭШӨ-ийн уралдааны зорилго нь онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдсэн бөгөөд тус уралдаанаас шалгарсан болон ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг" ЭШӨ-ийн эмхтгэл хэвлүүлэн гаргалаа.

Тус эмхтгэлд дараах илтгэлүүд орсон байна. Үүнд:

  1. Монгол-Солонгосын хооронд нүүрс тээвэрлэх оновчтой замчлалыг тодорхойлох судалгаа
  2. Олон улсын тээвэр, тээвэр зуучлалын гадаад орны туршлага, сургамж
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулах нь
  4. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудалд
  5. Логистикийн салбар дах блокчэйн технологийн хэрэглээ ба хэтийн төлөв
  6. Нийтийн тээвэр төлөвлөлтийн гадаад орны туршлага, сургамж
  7. Үйлдвэрийн газрын дотоод хяналтыг сайжруулах боломж
  8. УБТЗ-ын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага
  9. Нийслэл хотод цэцгийн бизнесийг өргөжүүлэх боломжийн судалгаа
  10. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагын өнөөгийн байдал түүнийг сайжруулах арга зам
  11. Улаанбаатар хотоос Баянхонгор-Баян-Өлгий чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн маршрутыг шинэчлэн зохион байгуулах
  12. Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээнд GS1 систем, зураасан кодыг хэрэглэж байгаа байдал, нийгэмд нөлөөлж буй байдал
  13. Ачаа тээврийн мэдээллийн системийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох чиг хандлага
  14. Үндэсний логистикийн сүлжээний зураглал
  15. Төмөр замын зүүн коридор
  16. Гадаад худалдаан дах логистикийн асуудал

зэрэг сэдвүүд багтсан байна.

Тус эмхтгэлийг худалдан авахыг хүсвэл 77 000 865, 89249141 дугаар руу холбогдох буюу Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу. Үнэ:7 000₮

 
 

Логистик ба нийлүүлэлтийн хэлхээний менежмент гарын авлага хэвлэгдэн гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

2018 оны 2-р сарын 08, Пүрэв гариг, 02:52

nomСүүлийн 10 орчим жилийн дотор худалдаа, тээврийн салбарт логистик, нийлүүлэлтийн гинжин хэлхээний талаар ихээр ярих болсон. Хэдийгээр логистик хэмээх ухагдахуун бидний өдөр тутмын амьдралаас хол хөндий мэт сонсогддог боловч бид өдөр бүр логистикийг янз бүрийн хэлбэрээр ашиглаж байдаг.Бидний гаргасан тус гарын авлага нь логистик, нийлүүлэлтийн хэлхээний үндсэн ойлголтуудыг онол талаас нь тайлбарласан, логистик, нийлүүлэлтийн хэлхээ, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлын талаархи цогц мэдээллийг агуулсан болно. Энэхүү гарын авлага нь гадаад худалдаа эрхлэгч, экспортлогчид, импортлогчид, тээвэрлэгчид, бөөний, жижиглэнгийн худалдаачид болон логистикийн үйлчилгээ үзүүлэгчдийн гадаад худалдаа, тээвэрлэлт, дотоод үйл ажиллагаанд логистикийн системийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай мөн их, дээд сургуулийн оюутан, багш нарыг нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон логистикийн удирдлага, үйл ажиллагааны талаарх үндсэн ойлголт, зарчмуудын талаарх мэдээллээр хангах зорилготой юм. Логистик, нийлүүлэлтийн гинжин хэлхээний үндсэн суурь ойлголтыг энэхүү гарын авлагаас бүрэн авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн тус номыг худалдан авахыг хүсвэл доорхи хаягаар хандан авах боломжтой.

Номны үнэ: 5000₮

"GS1 Монгол"€ Нийгэмлэг
"Морьтон" цогцолбор, 901 тоот, 9-р давхар,
19-р хороолол, 3-р хороо, Хан-Уул дүүрэг

Утас: (+976)-77 000 865 , (+976)-8924 9141
Цахим Шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Цахим хуудас:
www.gs1mn.org

 
 

"Тээвэр логистикийг хөнгөвчлөхөд МТ-ийн шийдлийг нэвтрүүлэх боломж"ЭШӨ-ийн эмхтгэл хэвлэгдсэн гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

2017 оны 9-р сарын 27, Лхагва гариг, 07:54

22119171 10155197573792858 2127123392 nЗТХЯ, "GS1 Монгол" нийгэмлэг, ММЗИХолбоо, ШУТИС-ийн БАТС хамтран "€œДэлхийн логистикийн өдөр"-ийг тохиолдуулан 5 дах жилдээ "Логистикийн өдөрлөг арга хэмжээ"€-г 2017 оны 6 дугаар сард амжилттай зохион байгуулсан. Тус арга хэмжээний хүрээнд "€œТээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж"€ сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, эрдэмтэд, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд явуулсан юм. ЭШӨ-ийн уралдааны зорилго нь онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдсэн бөгөөд тус уралдаанаас шалгарсан болон ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн "Тээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж" эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэлийг хэвлүүлэн гаргалаа.

Тус эмхтгэлд орсон илтгэлийн сэдвүүд:

  • Ил уурхайн бүтээмжийг дээшлүүлэх боломж
  • Барра ба Сала-И-Мартин-ий капиталын өсөлтийн тэнцэтгэл ашиглан УБТЗамаар тээвэрлэх ачааны хэтийн төлөв, хөдлөх бүрэлдэхүүний паркийг төлөвлөх нь
  • Хоосон чингэлгийн хөдөлгөөн зохион байгуулалт, мэдээллийн систем нэвтрүүлэх ач холбогдол
  • Үйлдвэрийн газарт технологийн инновацийг нэвтрүүлэх боломжийн судалгаа
  • Уул уурхайн компанийн ажилтнуудын ядаргааны менежментийн асуудалд
  • Эрдэнэт фүүдс гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөөний орчны өнөөгийн төлөв байдлын судалгаа
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах судалгаа
  • Бүтээмж-инновацийн шаталсан модуль сургалтын зарим үр дүнгийн судалгаа
  • Хог хаягдлын менежмент
  • Орон сууцны гал түймрийн эрсдлийг үнэлэх загвар үнэлгээ
  • Зураасан кодны хэрэглээг нэмэгдүүлэх боломж
  • Авто зогсоолын менежмент
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж
  • Хүнсний ногооны нийлүүлэлтийн хэлхээг оновлох боломж
  • Research on the current situation of meat product
  • Developing clusters in butchrey industry, main courses
  • Occupational health safety culture assessment via occupational health safety management system
  • Methodological issues in assessment of organization's occuaptional safety and health /case of Erdenet mining corporation LLC/

Тус эмхтгэлийг худалдан авахыг хүсвэл 77 000 865, 89249141 дугаарын утсаар холбогдох буюу Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хандан авах боломжтой юм. Эмхтгэлийн үнэ: 6000 төгрөг

 
 

Зураасан код хэрэглэгчийн гарын авлага

PDFХэвлэхИ-мэйл

2014 оны 10-р сарын 28, Мягмар гариг, 15:02

altGS1 системийг өнөөдөр дэлхийн 160-аад орны эрүүл мэнд, батлан хамгаалах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, барилга, боловсрол, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэх мэт 20 орчим салбарын 1 сая гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэн өөрсдийн бараа, үйлчилгээндээ амжилттай хэрэгжүүлээд байна.

Манай улсын хувьд ч уг системд 2003 онд албан ёсоор нэгдэж олон улсын стандартын дагуу нэвтрүүлж байгаа бөгөөд өөрсдийн хэрэглэгч байгууллага, хувь хүмүүст зориулсан энэхүү гарын авлагыг танилцуулж байгаадаа баяртай байна. Тус гарын авлагаас та уг системийг ямар төрлийн ямар бараа, үйлчилгээнд хэрхэн хэрэглэх, тэдгээрийн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд болон холбогдох дүрэм журмын талаар цэгцтэй мэдлэг, мэдээллийг олж авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй...

 
 

ХЭЗГД олгох хялбаршуулсан гарын авлага

PDFХэвлэхИ-мэйл

2014 оны 10-р сарын 28, Мягмар гариг, 14:52

Энэхүү гарын авлага дахь GS1 системийн стандартууд нь үнэн зөв бөгөөд зураасан кодыг үйл ажиллагаандаа хэрэглэх аргачлалыг та бүхэнд ойлгомжтой болгох үүднээс тодорхой жишээ авч тайлбарласан болно. Худалдааны эд зүйлсийн глобал дугаар олгох зарчим, үүрэг хариуцлага, олгох аргачлал зэрэг алхамуудыг тодорхой харуулсан билээ.

Дэлгэрэнгүй...

 
 

GS1 гэж юу вэ?

PDFХэвлэхИ-мэйл

2014 оны 10-р сарын 28, Мягмар гариг, 14:49

 

GS1 систем бол бид бүхэнд бүгдэд нь хамааралтай. Үүний гол нотолгоо бол энгийн хэрэглэгч, худалдан авагч бид нараас эхлээд үйлдвэрлэгч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид төдийгүй гааль, татвар гээд төрийн байгууллагууд уг системийг өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бараа, үйлчилгээндээ хэрэглэж байгаа явдал бөгөөд хамрах хүрээ болон хэрэглэгчдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Таны гар дээр очиж байгаа маш сонирхолтой бас энгийн танилцуулганы хавтсан дээр буй гутлын хэмжээ, размерийг та харж байна уу.

Дэлгэрэнгүй...

 
 

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865