Тээвэр, логистикийн салбарын нэгдсэн судалгаа

PDFХэвлэхИ-мэйл

Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, тээвэрлэх зэрэг логистикийн үйл ажиллагаанд учирч буй саад бэрхшээлийг тодорхойлох, түүний дагуу холбогдох арга хэмжээг авах зорилгоор тээвэр, логистикийн салбарын нэгдсэн судалгааг явуулж байна.

Уг судалгаагаар салбарын хувьд үгүйлэгдэж буй хууль, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтүүд; өдөр тутмын үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын зүгээс үзүүлж буй хүнд суртал, аливаа бичиг баримтын саад бэрхшээл; компануудын техник технологийн түвшин, тэдэнд нэн шаардлагатай нарийвчилсан сургалтууд зэргийг гарган ирж зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд тусгах зорилготой юм.

Судалгааны үр дүнг салбарын яам, агентлагууд, компануудад мэдээлж, холбогдох арга хэмжээг авах болно. Та бүхнийг өөрийн үнэт цагаасаа багахан хугацааг (15 минут ) зарцуулан судалгааг бөглөн илгээнэ гэдэгт найдаж байна.

Санал асуулгыг татаж аваад доорхи хаягаар бөглөн ирүүлнэ үү

Б.Гэрэлтуяа
Ахлах мэргэжилтэн
Зураасан код, Логистикийн Хэлтэс (МҮХАҮТ)
Утас: 976-11-313411/91978585
Факс: 976-11-324620
И-мейл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Skype ID: gerlee_batulzii

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865