МҮХАҮТ-ын дэргэдэх худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн хурал боллоо

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТТанхимын Зураасан код логистикийн хэлтсийн хариуцдаг “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл”-ийн чиг үүрэг гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, худалдаа бизнесийг хөнгөвчлөх цогц арга хэмжээний хүрээнд тээвэр, экспорт импортын үйл явцын логистикийн салбарын бодлогын орчин, дэд бүтцийг боловсронгуй болгох, салбарын менежмент, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад худалдааны логистикийн салбарын хөгжлийг тодорхойлох, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад хувийн хэвшлийнхний зүгээс гаргасан санал, санаачилгыг тусгах, холбогдох төрийн байгууллагууд, агентлаг, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлого чиглэлтэй харилцан үйл ажиллагаагаа уялдуулахад санал солилцох, мэдээллээр хангах, санал, дүгнэлт болон зөвлөмж гаргахад оршино.

“Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл”-ийн ээлжит хурлыг 2011 оны 12 сарын 22-ний өдөр МҮХАҮТанхимын 507 тоот хурлын танхимд зохион байгуулсан. Тус хурлаар 2011 оны ажлын тайлантай зөвлөлийн гишүүд танилцаж 2012 оны төлөвлөгөөнд нэмж тусгах асуудлуудын талаар гишүүдээс санал авлаа. Хурлын үеэр гишүүдээс олон саналууд гарч байснаас дурдвал Гадаад худалдааг хөнгөвчлөх ЦНЦ-ний хүрээнд Засгийн газрын 173 тогтоолоор батлагдсан ЦНЦ хэрэгжүүлэх ажлын хэсэгт тээвэр логистикийн компаниуд тэр дундаа гаалийн зуучиллын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд зайлшгүй орох шаардлагатай байгаа болон Монгол улсын гадаад худалдаа өсөн нэмэгдэж байгаатай холбоотой тээврийн хэмжээ эрс өсч Улаанбаатарын нэгдсэн терминалуудын асуудлууд тодорхой хэмжээнд шийдвэрлүүлэх, УБ төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон зэргэлдээ хилийн гарцуудын чадавхийг сайжруулах шаардлагатай байгаа талаар зөвлөлийн хурал дээр хэлэлцлээ. Хурлын дараагаар зөвлөлийн нарийн бичиг зөвлөлийн гишүүдээс санал асуудгыг нэгтгэн авч 1 дүгээр улиралд багтаан тээвэр логистикийн чиглэлээр гол үйл ажиллагаа явуулдаг холбогдох төрийн байгууллагууд, агентлаг, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд Танхимтай хамтарсан салбарын томоохон уулзалтыг зохион байгууллахаар боллоо.

Худалдаа, тээвэр, логистикийн чиглэлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудад тус зөвлөлд гишүүнээр элсэх эрх нээлттэй байгааг дашрамд дурдъя.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865