Цаасгүй, цахим худалдаа, үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлэх тухай сургалтыг зохион байгууллаа

PDFХэвлэхИ-мэйл

Гадаад худалдааг хөнгөвчлөх “Цахим Нэг Цонх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн комисс /АНДЭЗНК/-той хамтран 2011 оны 11 сарын 30-аас 12 сарын 2-ны хооронд “Цаасгүй худалдаа, цахим нэг цонхны орчинд мэдээллийг электроноор хэрхэн солилцох чадавхийг бий болгох” сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сургалтанд яам, агентлагуудаас Эрүүл Мэндийн Яам, Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын яам, Байгаль Орчин Аялал Жуучлалын Яам, Сангийн яам, Мэдээлэл, Шуудан, Харлицаа Холбоо, Технологийн газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Скайтел ХХК, Номинхолдинг ХХК, Юнител групп, Хаан банк, Зар мэдээ, Ай Нэт ХХК, Азийн зам ХХК, Монос хаус холд ХХК, Худалдаа Хөгжлийн Банк, Санхүүгийн тооцоолох ХХК, Өлзийнаран ХХК гэх мэт компаниудын төлөөлөл оролцлоо. Сургалтанд оролцогчид олон улсын стандартын дагуу гадаад худалдааны бичиг баримт, мэдээллийг хэрхэн ижилсүүлэх, цаасгүй худалдааны орчинд мэдээлэл, өгөгдлийг холбогдох талууд хэрхэн солилцох, олон улсын стандартууд болон түүний ашиглалт, олон улсын хэмжээнд ашиглагддаг XML, EDI стандартуудыг хэрхэн хөгжүүлэх, түүний ач холбогдол, хэрэглээ гэх мэтээр тодорхой мэдээлэлтэй боллоо.

Гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал нь Монгол орны хувьд асар их ач холбогдолтой бөгөөд гадаад худалдааны үйл ажиллагааг эрхлэн явуулахад гарч буй саад тогтгоруудыг багасгаснаар Монгол улс бүс нутгийн болон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, улмаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх таатай орчинг бүрдүүлж өгөх ач холбогдолтой билээ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865