Зураасан кодны дугаараар тухайн барааны код стандарт код мөн эсэхийг хэрхэн шалгах вэ?

PDFХэвлэхИ-мэйл

  1. Жишээ нь: 8651234567894 гэсэн кодтой бараа байлаа гэж бодъё:
    1. Тэгш байрлалд байгаа тоонуудыг түүвэрлэн авч хооронд нь нэмнэ. 6+1+3+5+7+9=31

    2. Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ 31*3=93

    3. Шалгалтын оронг /сүүлийн нэг оронтой тоо ба 4/ оруулж тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 8+5+2+4+6+8=33

    4. Б ба В заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. Жишээлбэл 93+33 =126

    5. Гарсан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг 10-аас хасна 126 гэсэн тооны хувьд сүүлчийн нэгжийн орон нь 6 тул ялгавар нь/10-6=4/ байна.

Энэ 4 гэсэн тоо нь дээрх зураасан кодын хяналтын дугаарын хамгийн сүүлчийн 4 гэсэн тоотой тохирч байгаа нь энэ бүтээгдэхүүн GS1 Нийгэмлэгийн стандарт код ашигладгийг гэрчилнэ.

Энэ аргаар сүүлчийн оронг тодорхойлон жишиж үзэхэд зураасан кодын сүүлчийн оронгийн тоотой тохирохгүй байвал уг бүтээгдэхүүний дугаарыг хуурамчаар үйлдсэн байна гэж ойлгож болно.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865