Терминал гэж юуг хэлэх вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Терминал гэж аливаа системд холбогдох, эсвэл орох гарах “хаалга”-ыг хэлнэ. Жишээлбэл: Дотоод сүлжээнд болон интернетэд холбогдсон компъютерийг терминал гэж нэрлэнэ. Тээврийн системийн хувьд ачаа буулгах, эсвэл зорчигчдод үйлчлэх, ачих зориулалт бүхий тусгайлсан талбай, барилга байгууламж, техник хэрэгслийн цогцолборыг тээврийн терминал гэнэ. Төмөр замын хувьд ачиж буулгах механикжсан анги, далайн тээврийн хувьд боомт, агаарын тээврийн хувьд нисэх онгоцны буудал, автозамын тээврийн хувьд автовокзал, логистик төв, ачаа ачих, буулгах, сэлгэх зориулалттай төвлөрсөн агуулах бүхий газруудыг терминал хэмээн нэрлэдэг.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865