Логистикийн мэдээллийн урсгал гэж юүг хэлэх вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Мэдээллийн урсгал гэдэг нь материалын болон санхүүгийн урсгалаас үүсэх мэдээллүүд, шинжлэх ухаан, технологи, инновацийн мэдээллүүдийг багтаан ойлгоно.

Нийлүүлэлтийн хэлхээний дагуу үүсэж байгаа материалын урсгал бүрийг мэдээллийн урсгал, санхүүгийн урсгал дагалдаж байдаг. Материалын урсгалтай холбоотой үүсэж байдаг бөгөөд түүнийг удирдахад зориулсан яриа, баримтын (цаасан болон цахим) хэлбэртэй мэдээллийн урсгалыг логистикийн мэдээллийн урсгал гэж үздэг.

Логистикийн мэдээллийн системийг дотоод болон гадаад гэж ангилах бөгөөд дотоод мэдээлэл нь байгууллагын дотоод нэгж нэгж хэсгүүдийн хооронд явагддаг. Харин гадаад мэдээлэл нь нийлүүлэлтийн хэлхээнд оролцогчдын хооронд явагддаг.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865