Логистикийн санхүүгийн урсгал гэж юүг хэлэх вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Нийлүүлэлтийн хэлхээний дагуу үүсэж байгаа материалын урсгал бүрийг мэдээллийн урсгал, санхүүгийн урсгал дагалдаж байдаг. Гэхдээ санхүүгийн урсгал материалын урсгалын эсрэг чиглэлд явагддаг бөгөөд бараа материал, түүхий эд, эд анги, хагас болон бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авсан дүнгээр хэмжигдэнэ.

Санхүүгийн урсгал нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр явагдана. Бэлэн хэлбэртэй санхүүгийн урсгал бэлэн мөнгөөр хийгддэг бол бэлэн бус санхүүгийн урсгал аккредитик, инкасс, нээлттэй данс болон банкны шилжүүлэг байдалтай явагддаг. Түүнчлэн санхүүгийн урсгалын хүрээнд төлбөр төлөх төлөвлөгөө, зээлийн нөхцөл болон бусад төрлийн зохицуулалтуудыг нийтээр нь авч үзнэ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865