Зураасан код Логистикийн хэлтсийн “Нээлттэй Өдөрлөг” боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2011 оны 11 сарын 14-ний өдөр МҮХАҮТанхимын Зураасан код, логистикийн хэлтэс, “GS1 Монгол” нийгэмлэгийн нээлттэй өдөрлөг боллоо.

Уг өдөрлөгийн зорилго нь хэлтсийн үндсэн чиглэл, үйл ажиллагаа, олон улсын GS1 систем, зураасан кодны ач холбогдол, хэрэглээ, олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд ямар ямар салбарын бараа, үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэглэх боломжуудын талаар мэдээлэл өгч, ойрын хугацааны зорилтоо танилцууллаа.

Мөн тус хэлтсээс GS1 систем, тээвэр, логистик, худалдаа хөнгөвчлөх чиглэлээр гадаад дотоодод зохион байгуулсан сургалт, семинар, авч хэрэгжүүлж байгаа болоод хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ, ажлуудын талаар болон бусад хамтран ажилладаг олон улсын болоод үндэсний хэмжээний байгууллага, тус хэлтэст харъялагддаг зөвлөлийн талаар тодорхой мэдээлэл өгсөн нь  танхимын ажилчдад шинэ мэдээлэл болж сонирхлыг ихээхэн татаж чадсан байна.

Түүнчлэн өдөрлөгт хамрагдсан хэлтэс, газруудын ажилтнуудын хооронд асуулт хариулт, мэдлэг, IQ шалгасан хөгжөөнт асуултуудыг тавьж зураасан код, хэлтсийн онцлогийг харуулсан бэлэг дурсгал, ном, гарын авлага болон Монос группын дархлаа сэргээх витамин, төрөл бүрийн бэлдмэлүүд, М-Си-Эс Кока Кола компаний эрүүл мэндийн цуврал жүүсээр урамшууллаа.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865