Монгол улсаас анх удаа Ази, номхон далайн бүсийн уулзалтанд оролцлоо.

PDFХэвлэхИ-мэйл

GS1 систем, зураасан кодыг хэрэгжүүлэгч ази, номхон далайн бүсийн гишүүн орнуудын уулзалт 2011 оны 11 сарын 1-4-ны өдрүүдэд Бээжин хотноо боллоо.

Энэ удаагийн уулзалтанд Австрали, Шинэ Зеланд, Япон, Индонез, Энэтхэг, Солонгос, Хятад, Монгол, Филиппин, Тайланд зэрэг 21 орны 86 төлөөлөгчөөс гадна Бельгийн Бруссель хотноо байрладаг төв оффисоос багш нар оролцож сургалт явууллаа. Мөн гишүүн орнууд зураасан кодын системийг өөрийн орондоо ямар ямар салбарын бараа, үйлчилгээндээ хэрхэн хэрэгжүүлж байгаа, цаашид ямар төрлийн ажил, үйлчилгээнд хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийж харилцан санал солилцлоо.

Эндээс харж байхад бөөний болон жижиглэн худалдаанаас гадна эрүүл мэнд, тээвэр, логистик, гаалийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд төдийгүй хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор ихэвчлэн GS1 систем, зураасан кодыг ашиглаж нэвтрүүлж байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865