Тээвэр зуучлалын компаниудад зориулсан зөвлөмж

PDFХэвлэхИ-мэйл

zovlomj pic1Монгол Улсын гадаад эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан экспорт, импорт өргөжиж энэхүү харилцааг дагаад гадаад улс орноос бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэх шаардлага өсч байгаа билээ. Монгол Улсдаа тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь улс  дамжин эрсдэл гаргах тохиолдолууд хэд хэдэн удаа гарч байсан. Иймд та бүхэнд арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон давагдашгүй хүчин зүйлийн талаарх мэдээллийг хүргэж энэ талаарх загвар заалтыг судлан гэрээндээ тусгаж байхыг зөвлөж байна.

Нэг. МҮХАҮТАНХИМЫН ДЭРГЭДЭХ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРБИТР

Монголын Үндэсний Арбитр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц байнгын арбитр бөгөөд 21 аймагт салбар арбитртай, олон улсын арилжааны ази номхон далайн орнуудын арбитрын холбооны гишүүн билээ. МҮАрбитр нь Монгол улсад арбитрын ажиллагааг суртачлах, хөгжүүлэх, сургалт судалгаа явуулах, гадаад улс орны мэргэшсэн арбитрчдтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИЛДЭГ МЕХАНИЗМ: Арбитр нь эдийн засаг бизнесийн ач холбогдол бүхий гэрээ хэлцэлээс үүссэн гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллага иргэд хоорондын маргааныг шүүхийн бус аргаар эцэслэн шийдвэрлэдэг дэлхий нийтэд өргөн хэрэглэгддэг хэрэг хянан шийдвэрлэх арга юм.

Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх онцлог, давуу талууд

  • Цаг хугацааны хувьд: Арбитрт нэхэмжлэлийг хүлээн аваад 60 хоногийн дотор хэргийг хянан шйидвэрлэдэг бөгөөд талуудтай тохиролцон үүнээс бага хугацаанд ч шйидвэрлэх боломжтой.
  • Шийдвэр: Арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй, шийдвэр нь дэлхийн 140 улсад хүлээн зөвшөөрөгдөн биелэгддэг. Шийдвэрийг баталгаажуулж, албандан гүйцэтгүүлж болох бөгөөд Арбитрын шйидвэр эцсийн байдаг.
  • Мэргэшсэн байдал: Арбитрч нь хуульч, эдийн засагч болон бусад салбарт мэргэшсэн, өндөр ёс суртахуунтай хүмүүсээс бүрдэх бөгөөд талууд нь энэхүү арбитрчдаас сонгож арбитрын бүрэлдэхүүнээр маргаанаа шийдвэрлүүлдэг учраас хэргийн бодит байдлыг мэргэжлийн үүднээс үнэлж дүгнэн бодит шийдвэр гаргадаг.
  • Зардал: Арбитр нь хэрэг, маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх, шат дамжлагагүй, арбитрын хураамжыг буруутай талаас гаргуулан буцаан олгодог учраас зардлын хувьд хэмнэлттэй.
  • Хэрэг хянан шийдвэрлэх журам: Талууд арбитрын бүрэлдэхүүнтэй хэлэлцэн арбитрын хэрэг хянан шийдвэрлэх журмаа тохиролцдог. Үүнд арбитрын хуралдааныг явуулах газар, хэрэглэх хууль, хугацаа, нотлох баримт бүрдүүлэх, гэрч, шинжээч, орчуулагч, хөрөнгө битүүмжлэх, эрх бүхий байгууллагуудаас лавлагаа гаргуулах зэргээр арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг саадгүй явуулах боломжийг урьдчилан бүрдүүлж талуудын эрх тэгш оролцох боломжыг бүрдүүлдэг.
  • Бусад: Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээлэл нууцлалтай, хуралдааныг хаалттай явуулдаг, ажиллагааны аль ч шатанд эвлэрч болдог, төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулдаг. Маргаан гарвал арбитрт хандахын тулд арбитрын хэлэлцээрийг гэрээндээ заавал тусгасан байх шаардлагатай. Гэрээнээс үүссэн бүх маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитраар түүний хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол улсад эцэслэн шийдвэрлүүлнэ. Аливаа гэрээг байгуулахдаа гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг заавал тусгаж өгч байх. Та бүхэн дараах загвар заалтыг гэрээндээ тусгаж өгснөөр хожим гарах маргааныг арбитраар шийдвэрлүүлж эрхээ хангуулах боломжтой .

Хоёр. ГЭНЭТИЙН БОЛОН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

zovlomj pic2Бизнес эрхлэгчид гэрээ хэлцэл байгуулахдаа хожим юу тохиолдохыг таамаглах боломжгүй. Амьдрал дээр гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөх тохиолдол байдаг. Хэдийгээр богино хугацааны гэрээ байгуулсан үед ийм явдал ховор тохиолддог ч газар хөдлөлт, халдварт өвчин, гал түймэр, зуд үер гэх мэт хэлж ирдэггүй гай гамшгийн хор хөнөөлийг төсөөлөхөд бэрх. Ийм гай гамшиг бизнес эрхлэгчдэд гэрээгээр үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, саад учруулах явдал түгээмэл байдаг. Ийм Тээвэр зуучлалын явцад урьдчилан таамагдах боломжгүй нөхцөл байдал /далайн шуурга, хар салхи, газар хөдлөлт, хил гааль хаагдах, валютын ханшийн огцом өсөлт, дайн, халдварт өвчин г.м./ үүсч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болж болно. Үүнээс үүдээд хугацаа алдах, бараа бүтээгдэхүүн устаж үгүй болох, чанараа алдах, эвдэрч хэмхэрэх зэргээр эрсдэлд орсоноор гэрээгээр заасан хариуцлага буюу алданга торгууль хүлээх байдал үүсдэг.

Хариуцлагаас чөлөөлөгдөх ямар үндэслэл байх вэ?

Форс мажорт бүх нийтийг хамарсан ажил хаялтаас болж компани татан буугдах хамаарч болох бол таагүй цаг агаар, хүн нас барах, өвдөх зэрэг үйл явдлууд хамаардаггүй. Хэрэв аль нэг тал үүргээ биелүүлээгүйгээ өөрийнх нь буруугаас болоогүйгээ нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө. Хариуцлагаас чөлөөлөгдөх үндсэн гурван үндэслэл байна. Үүнд:

  1. Тухайн нөхцөл байдал үүргээ биелүүлээгүй талын хяналтаас гадуур болсон.
  2. Гэрээг байгуулах үед тухайн нөхцөл байдлыг таамаглах боломжгүй байсан.
  3. Тухайн нөхцөл байдлыг даван туулах боломжгүй байсан.

Хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар ямар зохицуулалттай вэ?

“Олон улсын бараа худалдан авах гэрээ”-ний НҮБ-ын 1980 оны конвенцийн 79 дүгээр зүйлд гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн талаар зохицуулсан юм. Тус конвенцийн 79 дүгээр зүйл

  1. Үүргээ биелүүлээгүй явдал үүрэг гүйцэтгэгчийн хяналтаас гаднах саад бэрхшээлээс болсон, гэрээ байгуулах үед тэр саад бэрхшээл, эсвэл түүний үр дагавараас зайлчхийх буюу даван туулах арга замыг урьдчилан тооцох боломжгүй болсныг үүргээ биелүүлээгүй тал нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө.
  2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гурав дахь этгээд үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан бол гүйцэтгэгч зөвхөн дараах тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө.:
  • a)    Гуравдагч этгээд өмнөх хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх
  • b)    Үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдэд өмнөх хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөх заалт нэгэн адил үйлчлэх тохиолдолд

3. Энэ зүйлд заасан хариуцлагаас чөлөөлөх тухай заалт зөвхөн тодорхой саад бэрхшээл үргэжилсэн хугацаанд хамаарна.

4. Үүргээ биедүүлж чадаагүй тал үүргээ гүйцэтгэхэд учирсан саад бэрхшээл, үүрэг биелүүлэхэд нөлөөлж буй үр дагаварын талаар нөгөө талдаа мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв үүрэг биелүүлээгүй тухай мэдэгдлийг үүрэг гүйцэтгэгч энэ тухай мэдэгдсэн байвал зохих хугацаанаас хойш харин богино хугацаанд нөгөө талдаа мэдэгдээгүй бол ийнхүү мэдэгдээгүйгээс болж нөгөө талд учирсан хохирлыг нөхөн төлнө.
5.   Энэ зүйлийн заалт энэхүү конвенцийн дагуу хохирол нөхөн төлүүлэхийг шаардахаас бусад аливаа эрхээ эдлэхэд нь талуудад саад болохгүй.

zovlomj pic3Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар улс орон бүрийн хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Манай улсын хувьд ч Монгол Улсын Иргэний хуулийн 101.7, 220, 221, 255.1, 319.2, 321.3, 352.5.3, 356, 374.3, 384.2, 393.7, 419.2, 427.2, 799.2, 500.2 дугаар зүйлүүдэд гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас үүсэх хариуцлага, үр дагаварын талаар зохицуулсан байдаг.

Иймээс энэхүү хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл нь гэрээндээ давагдашгүй хүчин зүйлийн талаарх заалт оруулах явдал юм.

Жишээлбэл: Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй дараах нөхцөл байдал үүсвэл гэрээний хариуцлагаас талууд чөлөөлөгдөнө. Үүнд: Байгалийн гамшиг, цас зуд, үер, шуурга, түймэр, газар хөдлөлт, халдварт өвчин, хорио цээр, засгийн газрын хориг, хууль өөрчлөгдөх, валютын ханшны огцом өөрчлөлт гэх мэт. Гэхдээ талууд гэрээний үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

ХАРИЛЦАХ ХАЯГ:

Худалдаа, Тээврийг Хөнгөвчлөх Зөвлөл

Зөвлөлийн нарийн бичгийн дарга:

Б.Батчимэг /ЗКЛХ-ийн Ахлах мэргэжилтэн/
Г.Ганчимэг /ЗКЛХ-ийн мэргэжилтэн/

Монгол Улс, Улаанбаатар хот
ХУД, 1-р хороо, М.Гандийн гудамж
МҮХАҮТанхимын байр, 501 тоот өрөө
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Факс: 976-11-324620,
Утас: 976-11-313411

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865