"Цаасгүй худалдаа, цахим нэг цонхны орчинд мэдээллийг электроноор хэрхэн солилцох чадавхийг бий болгох" сургалт, семинар

"Цаасгүй худалдаа, цахим нэг цонхны орчинд мэдээллийг электроноор хэрхэн солилцох чадавхийг бий болгох" сургалт, семинар

PDFХэвлэхИ-мэйл

Гадаад худалдааг хөнгөвчлөх “Цахим Нэг Цонх (ЦНЦ)” хөтөлбөр, бизнесийн орчны шинэтгэлийн жилийн төлөвлөгөөний дагуу ГХЯ, ГЕГ болон МҮХАҮТанхим хамтран НҮБ-ын Ази,Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК), Азийн хөгжлийн банк (АХБ)-ны тусламжтайгаар гадаад худалдааг хөнгөвчлөх ЦНЦ-ыг Монгол улсад хэрэгжүүлэх судалгаа, сургалт семинаруудыг 2009 оноос хойш хэд хэдэн удаа зохион байгуулж уг үйлчилгээг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт танилцуулсан тухай Та бүхэнд бид тухай бүрт нь мэдээлж байсан билээ.Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай 12 сая ам долларын санхүүжилтыг КАРЕК буюу Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас тусламж үзүүлэхээ албан ёсоор мэдэгдээд байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын АНДЭЗНК, МҮХАҮТанхим хамтран “НҮБ-ын Ази Номхон Далайн орнуудын цаасгүй худалдааны экспертүүдийн сүлжээний “Цаасгүй худалдаа, цахим нэг цонхны орчинд мэдээллийг электроноор хэрхэн солилцох чадавхийг бий болгох” сургалт семинарыг 2011 оны 11 дүгээр сарын 30-аас 2011 оны 12 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү практик мэдлэг олгох сургалтын зорилго нь гадаад худалдаанд оролцогч байгууллагуудад бизнесийн үйл ажиллагаандаа олон улсын стандартууд дээр суурилсан электрон мессеж (утасны шугам болон модемоор нэг компьютерээс нөгөөд мэдээлэл дамжуулах)-ийг хэрхэн ашиглах, нэвтрүүлэх чадавхийг бий болгоход оршино. Тус сургалтанд хамрагдснаар суралцагч дараах мэдлэгийг олж авна. Үүнд:

  • Цаасгүй худалдааны үйл ажиллагаанд электрон мессежийг хэрхэн, яаж ашиглах талаар суралцах
  • Мэдээллийг хооронд нь нийцүүлэх, нэгдсэн нэг мэдээллийн багцыг бий болгоход мэдээллийн зохицуулалтыг хэрхэн хийхэд суралцах
  • Мэдээллийг зохицуулах(data harmonization), интернэтээр мэдээлэл солилцох хэлбэрээр зохиогдсон программын хэл (XML) болон электрон мессеж харилцан солилцох (EDI) олон улсын стандартуудын талаар сурах
  • Интернэтээр мэдээлэл солилцох хэлбэрээр зохиогдсон программын хэл (XML) болон электрон мессеж харилцан солилцох (EDI) мессежүүдийг хэрхэн яаж бичих талаар сурах

Сургалт монгол хэл дээр орчуулгатай явагдах бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК, МҮХАҮТанхимын хамтарсан сертификат олгоно.
Төлбөр нь 1 хүний 75 000 төгрөг бөгөөд үүнд 3 өдрийн цай, кофе, өдрийн хоол багтсан болно. Сургалтын материалыг CD дээр англи, монгол хэлээр өгнө.
/Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг хавсаргав/.

Иймд гадаад худалдаанд оролцогч аж ахуй нэгжүүд Та бүхнийг тус сургалтанд өндөр ач холбогдол өгч, гадаад худалдааны менежерүүд болон мэдээлэл технологийн мэдлэгтэй 2-оос доошгүй ажилтанг оролцуулахыг урьж байна.

Бүртгэл: 2011 оны 11 сарын 20-ны өдрөөр дуусгавар болох бөгөөд Та бүхэн доорх хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.


Холбоо барих хаяг:
МҮХАҮТанхимын Зураасан Код Логистикийн хэлтэс
Харилцах ажилтан: Б.Батчимэг
Утас: 313411; 99062618
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865