Номин Холдинг ХХК бүс нутгийн шагнал хүртлээ.

PDFХэвлэхИ-мэйл

АНДЖХЭНХ–ийн 15 дахь удаагийн форум, үзэсгэлэн 2011оны 10 сарын 9-13-ны өдрүүдэд Сингапурт амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Монгол улсыг төлөөлж МҮХАҮТын дэргэдэх Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн зөвлөл түүний гишүүд болох НЗАА болон дүүргүүдийн худалдаа хариуцсан  мэргэжилтнүүд, Монос Улаанбаатар ХХК, Номин холдинг ХХК-ний удирдлагууд оролцоод ирсэн.

Энэ удаагийн үзэсгэлэн, форумд нийт 14 орны 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож жижиглэн болоод бөөний худалдааны салбарт хэрэглэгдэж байгаа программ хангамж, агуулах, түгээлт болон удирдлагын систем, франчайз, хамгаалалтын систем, онлайн худалдаа, мэдээллийн технологи, аялал жуулчлал, үүрэн телефон зэрэг чиглэлээр ажилладаг компаниуд өөрсдийн технологи үйл ажиллагаагаа танилцуулсан үзэсгэлэн боллоо.  Мөн зураасан код, жижиглэн худалдааны  менежмент, төлбөр тооцооны сүүлийн үеийн шинэлэг аргууд, Бизнесийн стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэг сэдвүүдээр сургалт семинар зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээ нь хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр 2008 оноос эхлэн FAPRA AWARDS арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Иймд Монгол улсаас 2010 оны Жижиглэн худалдааны шилдэг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээнээс Гран При шагнал хүртсэн Номин Холдинг ХХК-ыг FAPRA AWARDS-2011 шагналд нэр дэвшүүлж “Үйлчлүүлэгчдэд шилдэг үйлчилгээ үзүүлэгч” номинацид шалгарч бүс нутгийн шагнал хүртлээ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865