Алдаа
  • JFolder::files: Зам нь фолдер биш байна:
Анхаар
  • There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/stories/hudal_hung

Ази, номхон далайн орнуудын худалдаа хөнгөвчлөх форум боллоо

PDFХэвлэхИ-мэйл

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Европын эдийн засгийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас зохион байгуулдаг Ази, номхон далайн орнуудын худалдааг хөнгөвчлөх 3 дугаар форум 2011 оны 10 сарын 3-8-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Уг форумд ази, номхон далайн орнуудын худалдаа дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллөөс гадна олон улсын экспертүүдэд оролцож бүс нутгийн хэмжээнд болоод дэлхий даяар хил, худалдаа түүний дотор зам тээвэр, эдийн засгийн коридоруудыг хэрхэн байгуулах, дэд бүтцийг яаж сайжруулах, гадаад худалдааны бичиг баримт, хил, гаалийн хяналт шалгалтыг хэрхэн хялбаршуулах, ижилтгэх чиглэлээр танилцуулга мэдээлэл хийж өөр хоорондоо туршлага солилцлоо. Эдгээр олон улсын байгууллагуудаас хөгжиж байгаа орнуудын худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар боллоо. Тухайлбал Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонх системийг хэрэгжүүлэх, Замын үүд, Гашуун сухайт, Ярант, Шивээ хүрэн зэрэг боомтуудын хүчин чадлыг сайжруулахад 30 орчим сая долларын тусламж үзүүлнэ.

Харин манай улсаас ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав, хэлтсийн дарга Б.Цог, Л.Дэлгэрбаяр, гаалийн ажилтан Б.Мандухай, МХЕГ-ын дарга Р.Содхүү, мэргэжилтэн Г.Цэцэнсанаа, МҮХАҮТанхимын дарга С.Дэмбэрэл, хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан, ахлах мэргэжилтэн Б.Батчимэг нар оролцлоо. Энд худалдаа хөнгөвчлөх форумнаас гадна Дэлхийн банкнаас гаргадаг худалдаа, тээврийг хөнгөвчлөх үйл ажиллагаанд үнэлгээ хийдэг аргачлал, логистикийн үзүүлэлтүүдийн талаар, гадаад худалдааг хөнгөчвлөх Цахим нэг цонх системийг үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж цаасгүй худалдааг хөгжүүлэхэд мэдээллийг ижилсүүлэх, уялдуулах, хууль эрх зүйн орчныг бий болгох, АPTA буюу ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт монгол улс нэгдэх явцын талаар гэх мэтээр дэд семинарууд зохион байгуулагдсан.

НҮБ-ын ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос монголын худалдааны коридор буюу КАРЕК-ын 4Б (Тианжин-Эрээн-Замын-үүд-Улаанбаатар-Алтанбулаг-Наушки)-ын дагуу хийсэн судалгааны үр дүнг танилцуулж хэлэлцсэн бөгөөд цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж холбогдох талуудад хүргүүлэхээр болсон. Мөн энэ оноос эхлэн глобал худалдаа хөнгөвчлөх форумыг зохион байгуулахаар боллоо.

{gallery}hudal_hung{/gallery}

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865