Гадаад худалдааны үйл ажиллагаанд гардаг хүндрэлийн талаархи судалгааны тайлан

PDFХэвлэхИ-мэйл

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор МҮХАҮТанхим болон ГЕГазар Монгол улсад гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэгч байгууллага болж, тус үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эрчимтэй ажиллаж байгааг бизнес эрхлэгч Та бүхэн хэдийнэ мэдэх билээ.

Монгол улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонх (ЦНЦ) хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Бизнесийн орчны шинэтгэлийн жил (БОШЖ)-ийн төлөвлөгөөний дагуу цаасгүй худалдаа буюу ЦНЦ-ын хэрэгжүүлэх ажлын хүрээнд UNESCAP буюу НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комисс (АНДЭЗНК), UNECE буюу НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос гаргасан гадаад худалдааны үйл ажиллагааг хялбарчлах Business process analysis гарын авлагын дагуу АНДЭЗНК-ын олон улсын экспертүүдтэй хамтран Монголын экспорт, импортын гол нэрийн бараа болох мах, жонш, ноолуурын экспорт болон элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос, эмийн импорт дээр Business process analysis-ыг хийсэн.

Тус судалгааны гол зорилго нь экспорт, импорт хийхэд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас хичнээн нэр, төрлийн бичиг баримтыг ямар дарааллаар хэдий хугацаанд хичнээн хэмжээний зардлаар авч нийт ямар хугацаа, зардлаар нэг удаагийн экспорт, импортын үйл ажиллагаа явагдаж байгааг тодорхойлоход оршино.

Энэ удаад бид тус судалгааны үр дүнг бизнес эрхлэгч Та бүхэнд цувралаар хүргэхээр боллоо. Та бүхэн тус судалгаанаас төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхардал, хэрэгцээгүй бичиг цаасны ажиллагаа болон үргүй зардлын талаар тодорхой ойлголт авах бөгөөд гадаад худалдааны чиглэлээр та бүхний хийж буй ажилд үүнтэй төстэй аливаа хүндрэл бэрхшээл байдаг бол түүнийг хэрхэн багасгах, хэрхэн хөнгөвчлөх талаар бидэнтэй санал бодлоо солилцон, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

д/д

Үйл ажиллагаа

Хугацаа /өдрөөр/

Зардал /төгрөгөөр/

1

Загварын дээжинд өгч дүгнэлт гаргуулах

3

154.000

2

Тохирлын гэрчилгээ авах

2 hrs

38.000

3

Гарал үүслийн гэрчилгээ авах

2 hrs

23.000

4

Мэл эмнэлгийн гэрчилгээ авах

1

5.000

5

Гаалийн бүрдүүлэлт хийлгэх:

- гаальд мэдүүлэх

- үнэлгээ хийлгэх

- бичиг баримтыг хянах

- татвар төлөх

- R дугаар авах

1

35.000

6

Гаалийн биет үзлэгт орох:

-  Бодит шалгалтанд хамрагдах

- экспортлох хийх зөвшөөрөл авах

1

-

7

Тээвэрлэлт

45

2200 $

 

Нийт

51 өдөр4 цаг

2450 ам долл

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865