АНДЖХЭХН-ийн захирлуудын уулзалт болов.

PDFХэвлэхИ-мэйл

Тус Танхим буюу түүний дэргэдэх Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Зөвлөл нь Federation of Asia Pacific Retailer Association (FAPRA) буюу Ази, Номхон Далайн Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоонуудын Нийгэмлэг (АНДЖХЭХН)-ийн жинхэнэ гишүүн бөгөөд тус холбооноос тогтмол зохион байгуулдаг хурал, сургалт семинар, үзэсгэлэн гэх мэт арга хэмжээнд өөрийн гишүүдийг өргөнөөр оролцуулах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад орны худалдааны салбарт хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн техник технологийг танилцуулах чиглэлээр ажилладаг.

Эдгээр ажлын хүрээнд жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ашиг сонирхлыг нь нэгтгэх зорилгоор 2008 оноос хойш үндэсний хэмжээнд худалдаа, үйлчилгээний салбарын шилдэг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж шалгарсан байгууллагыг АНДЖХЭХН-ны бүс нутгийн хэмжээний шагналд тодорхойлдог уламжлал нэгэнт бий болоод байгаа.

Тус нийгэмлэгийн гишүүн 20 (Хятад, Солонгос, Япон, Тайланд, Хонг Конг, Вьетнам, Филипин, Тайвань, Малайзи, Турк, Сингапур гэх мэт) орчим орны холбоодын гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалт жил бүр болдог бөгөөд энэ удаад өөрийн орныг сурталчлах, худалдаа, үйлчилгээний салбар тэнд ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд таниулах, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх боломжийг олгох үүднээс 2011 оны 6 сарын 2-3-ны өдрүүдэд Монголд анх удаа зохион байгуулж байна. Уг уулзалт нь нийгэмлэгийн гишүүн орнуудад ээлжээр болдог учраас бидний хувьд 15-20 жилд нэг удаа зохион байгуулах боломжтой юм.

Уулзалтаар холбооны дүрэм, гишүүнчлэл, FAPRA AWARDS-2011 арга хэмжээ зэрэг албан ёсны асуудлуудыг хэлэлцэв.

Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эвридэй интернэшнл ХХК”, дэмжигчээр “Наран трейд ХХК”, “Монос Улаанбаатар ХХК”, “ Номин холдинг ХХК” оролцлоо.

 


 

Холбогдох хаяг: Зураасан код, логистикийн хэлтэс

Жижиглэн худалдаа эрхлэгчдйн зөвлөл

Утас: 313411, 99019141, 99022595

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865