Retail Awards-2010 буюу Худалдаа, үйлчилгээний салбарын шилдгүүд тодорлоо.

PDFХэвлэхИ-мэйл

МVХАVТанхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлөөс санаачлан Нийслэлийн Захирагчийн Ажлын Албатай (НЗАА) хамтран 2008 онд анх удаа зохион байгуулсан RETAIL AWARDS-2008 арга хэмжээг энэ оноос Хvнс, Хєдєє Аж Ахуйн, Хєнгєн Vйлдвэрийн Яам (ХХААХVЯ), НЗАА-тай хамтран ХУДАЛДААНЫ АЖИЛЧДЫН БАЯРЫН ЄДРИЙГ тохиолдуулан “Худалдаа, vйлчилгээний салбарын шилдэг байгууллага, хувь хvмvvс”-ийг тодруулах арга хэмжээ болгон өртгөтгөж 2010 оны 12 сарын 17-нд тус Танхимын vзэсгэлэнгийн их танхимд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Мөн “Хас банк” уг арга хэмжээнд хамтран оролцож ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.

Энэхvv арга хэмжээнд оролцож шилдгийн шилдэгээр шалгарч Гран при шагналын эзэн болсон “Номин Холдинг” ХХК-ыг 2011 оны 10 сард Сингапурт болох Ази, Номхон Далайн Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Нийгэмлэгvvдийн Холбоо (АНДЖХЭНХ)-ноос зохион байгуулах бvс нутгийн шалгаруулалтанд тодорхойлох юм. Ингэснээр монголын бизнес эрхлэгчид vндэсний хэмжээнд тєдийгvй бvс нутгийн хэмжээнд єрсєлдєх, туршлага судлах, гадаад зах зээлд гарах боломжтой болж байгаа юм.

Уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, єндєр нэр хvндтэй арга хэмжээ болгох vvднээс жижиглэн болон худалдаа, vйлчилгээний салбарт vйл ажиллагаа явуулж байгаа албан болон албан бус секторын бvх тєлєєллийг хамруулах, шалгаруулалтыг бодитой, шударга явуулах vvднээс vйл ажиллагааны чиглэл тус бvр дээр єрсєлдvvлэх зарчмыг баримтлан байгууллага, хувь хvн гэсэн хоёр чиглэлээр шалгаруулах журам, шалгуур vзvvлэлтvvдийг боловсруулсан гаргасан байна.

2010 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮС

ГРАН ПРИ – “Номин холдинг” ХХК
ШИЛДЭГ ХУДАЛДААНЫ ТЄВ
– “Хvчит шонхор” ХХК-ны “Шонхор” худалдааны тєв
ШИЛДЭГ ХАЙПЕРМАРКЕТ – “Скай трейдинг” ХХК-ны “Скай” хайпермаркет
ШИЛДЭГ СУПЕРМАРКЕТ
– “СЭЭКЛ” ХХК-ны “Оргил” супермаркет
ШИЛДЭГ РЕСТОРАН, КАФЕ

  • “Бест Ийст” ХХК-ны “Wendy” bakery сvлжээ

ШИЛДЭГ СVЛЖЭЭ, ТVРГЭН ХООЛНЫ ГАЗАР

  • “Сэрж интернашнл” ХХК-ны “Милая” сүлжээ

ШИЛДЭГ БАРААНЫ ДЭЛГVVР-2

  • “Ханбvргэдэй” ХХК-ны “Ханбvргэдэй” дэлгvvр
  • “Зиг Заг” ХХК-ны “Доктор” авто сvлжээ

ШИЛДЭГ ХVНСНИЙ ДЭЛГVVР-3

  • “Боса Импекс” ХХК-ны “Candy” shop

  • “МТ маркет” ХХК-ны “МТ Маркет” сvлжээ дэлгvvр

  • “Хєх суль” ХХК-ны “Хульж” хvнсний дэлгvvр

“Худалдаа, vйлчилгээний салбарын шилдгээр шалгарсан хувь хvмvvс”

  • “Худалдаа, Vйлчилгээний салбарын шилдэг ажилтан”-аар “Нарны зам” Номин супермаркетын нярав Д.Долзмаа

  • “Худалдаа, vйлчилгээний салбарын шилдэг бичил бизнес эрхлэгч”-ээр Говь-Алтай аймгийн харьяат Ямааранзын Нарантуяа

  • “Худалдаа, vйлчилгээний салбарын шилдэг удирдагч”-аар “БСБ Сервис” ХХК-ны салбарын vйл ажиллагааны захирал Ц.Мядагмаа

  • “Худалдаа, Vйлчилгээний салбарын шилдэг менежер”-ээр "Скай Трейдинг” ХХК-ны Хvнсний хэлтсийн дарга Д.Машбат

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865