ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛ (ЖХЭЗ)

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛ (ЖХЭЗ)

PDFХэвлэхИ-мэйл

ЗОРИЛГО:

Жижиглэн худалдаа эрхлэгчид төдийгүй худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, тэдгээрийг нэгтгэж дуу хоолойг нь төр, засгийн газрын байгууллагуудад хүргэх, гадаад, дотоод зах зээлд танилцуулж холбогдох үзэсгэлэн, яармаг, сургалт семинарт өргөнөөр хамруулах улмаар тус салбарын хүрээнд зах зээлд шинээр нэвтэрч байгаа хамгийн сүүлийн техник технологи болон тэргүүн туршлагуудыг харилцан солилцох боломжоор хангах зэргээр тэдгээрийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Жижиглэн худалдаа болон худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэх, хамтран санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх

  • Тухайн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тухай бүрд нь хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж гарган холбогдох төр, засгийн газрын байгууллагуудад хүргэх, шийдвэрлүүлэх

  • Хувийн болоод бизнесийн байгууллагууд, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, дэмжих, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх

  • Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах таатай орчинг бий болгох, шинээр болон нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хууль, тогтоомжинд салбараа төлөөлөн, гишүүдийнхээ саналыг тусгуулах

  • Гишүүдээ гадаад, дотоодод болж буй холбогдох сургалт, семинар болон үзэсгэлэн яармагт өргөнөөр хамруулах

  • Тус салбарт шинээр нэвтэрч буй техник технологи, шинэ санаа, бүтээлийг дэмжих, тэдгээрийг сурталчлах, бусдад таниулах

  • Гадаад, дотоод зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах

  • Бусад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас туршлага судлах, мэдээлэл солилцох гэх мэт.

ГИШҮҮНЧЛЭЛ:

Тус зөвлөл нь Ази, Номхон Далайн Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Нийгэмлэгүүдийн Холбооны (АНДЖХЭНХ) буюу Federation of Asia Pacific Retailers Association (FAPRA) жинхэнэ гишүүн бөгөөд эндээс зохион байгуулж байгаа төрөл бүрийн арга хэмжээнд оролцох, түүний гишүүн орнуудад хэрэгжиж байгаа техник технологи, боломжит туршлагуудыг өөрсдийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх гэх мэт.

FAPRA БУЮУ АНДЖХЭНХ-НЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

АНДЖХЭНХ нь 1989 онд байгуулагдсан бөгөөд Япон, Солонгос, Австрали, Турк, Хонг Конг, Хятад, Сингапур, Вьетнам, Малайз, Филиппин зэрэг 20 гаруй орны жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо түүний гишүүнд багтдаг.

АНДЖХЭНХ-оос зохион байгуулдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг нь Asia Pacific Retailers Exhibition & Convention (APRCE) буюу Ази, Номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгдийн үзэсгэлэн, бага хурал юм. Энэ арга хэмжээг 1983 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал:

2007 он: 13th APRCE, Японы Токио хот, 2800 төлөөлөгч

2009 он: 14th APRCE, Солонгосын Сөүл хот, 3800 төлөөлөгч

2011 он: 15th APRCE Сингапурт болно.

Мөн 2009 оноос эхлэн тус холбооноос бүс нутгийн хэмжээнд жижиглэн худалдааны салбарыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор холбооны шагнал буюу “FAPRA AWARDS” арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна. Дэлгэрэнгүйг дараах линкнээс үзнэ үү www.fapra.com

 

 

“RETAIL AWARDS” буюу жижиглэн худалдааны салбарын шилдэг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээний талаар дараах линкнээс үзнэ үү.

“RETAIL AWARDS” БУЮУ “ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН
ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙГ ШАЛГАРУУЛАХ”
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗОРИЛГО:

ЖХ-ны салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчлах, өрсөлдөх чадвар төдийгүй тэнд ажиллаж байгаа ажилчид, хувь хүмүүсийн өрсөлдөөнийг дээшлүүлэх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

 

Уг арга хэмжээг 2008 онд анх удаа НЗАА-тай хамтран зохион байгуулсан бөгөөд эндээс шалгарсан байгууллага, хувь хүмүүс нь АНДЖХЭНХ-оос 2 жилд нэг удаа зохион байгуулдаг бүс нутгийн шилдэгийг шалгаруулах “FAPRA AWARDS” арга хэмжээнд өрсөлдөх боломжтойгоороо онцлог юм.

 

Цаашид уг арга хэмжээг 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулах, өндөр нэр хүндтэй арга хэмжээ болгох үүднээс жижиглэн худалдааны албан болон албан бус секторын төлөөллийг хамруулж гурван түвшинд ангилснаас гадна шалгаруулалтыг бодитой, шударга явуулахын тулд үйл ажиллагааны чиглэл тус бүрээр өрсөлдүүлэх зарчмыг баримтлан шалгаруулах журам, шалгуур үзүүлэлтүүдээ доорх байдлаар гаргасан болно. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллага
  2. Тухайн байгууллагыг амжилтанд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй удирдах ажилтнууд тухайлбал гүйцэтгэх захирал, менежер гэх мэт.
  3. Үйлчилгээний ажилтнууд гэх мэт.

 

ХОЛБОГДОХ ХАЯГ:
Зөвлөлийн нарийн бичиг, ЗКЛХэлтэсийн дарга
Ш.Цэвэлсайхан
УТАС: 976-11-313411
ФАКС: 976-11-324620
E-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

“RETAIL AWARDS-2008” БУЮУ 2008 ОНД ШАЛГАРСАН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮС

1.ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД:

1.1 Гран при

Наран их дэлгүүр ХХК

1.2 Их дэлгүүр/супермаркет/хайпермаркет

Every day Интернашнл ХХК-ны Эвридэй супермаркет

Номин Холдинг ХХК-ны Номин супермаркет

1.3 Цахилгаан болон гэр ахуйн бараа, тавилгын дэлгүүр

БСБ Сервис ХХК-ны “Элба” электрон барааны дэлгүүр

1.4 Бэлэн хувцас/гутал/цүнх

Номин трейдинг ХХК-ны “Номин файшн” бэлэн хувцасны дэлгүүр

1.5 Гоо сайхан/үнэт эдлэл/цаг

Наран косметикс ХХК ны Tulip, Viva гоо сайхны дэлгүүр

1.6 Бар/ ресторан/түргэн хоолны газар/бэйкэри

Хаан гэр ХХК-ны Номадсын сүлжээ ресторанууд

Макс импекс ХХК-ны “Берлин” түргэн хоолны газар

1.7 Сүлжээ дэлгүүр/мини маркет

Монхангай группын “Миний сүлжээ” дэлгүүр

2.ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ШИЛДЭГ УДИРДАГЧ

2.1 Эвридэй интернашнл ХХК-ны дэд захирал Г.Саранцэцэг
2.2 Хаан гэр - Кью Эф Си ХХК-ны гүйцэтгэх захирал Ж.Гэрэлцэцэг
2.3 Жижиглэн Худалдааны салбарын шилдэг менежер
2.4 ТБД Андууд группын менежер Ч.Даваажаргал
2.5 MCS электроникс ХХК-ны Леново төвийн менежер А.Батжаргал

3. ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

3.1 БСБ Сервис ХХК-ны кассчин Р.Мягмардолгор
3.2 Наран Эло ХХК-ны ахлах кассчин Д.Баярмагнай
3.3 Номин холдинг ХХК-ны Номин хайпермаркет худалдааны төвийн касс борлуулагч Н.Бүрэнцэцэг
3.4 Боса сүлжээ дэлгүүрийн кассчин Х.Уугансайхан
3.5 Хангалуун трейд ХХК-ны худалдагч, кассчин Н.Уранчимэг
3.6 Тэнгэр ХХК-ны худалдагч Д.Солонго
3.7 Наран трейд ХХК-ны Наран пойнт дэлгүүрийн Swiss Watch тасгийн ахлагч З.Бат-Амгалан
3.8 Ньютел ХХК-ны ахлах ажилтан Золзаяа
3.9 MCS электроникс ХХК-ны Канон төвийн худалдааны төлөөлөгч О.Батбаяр
3.10 Мөнх замбала ХХК-ны бараа материалын нярав Ц.Мөнхчимэг

 

4. ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ШИЛДЭГ БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧ

4.1 “Да хүрээ” зах дээр авто сэлбэгийн бизнес эрхлэгч Д.Нагвандорж
4.2 “Сүхбулаг” ХХК-ны захирал, “ASIA” авто сэлбэгийн дэлгүүр Ж.Хатанбаатар

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865