Шанхайд суралцангаа амарцгаая

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТанхимаас Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC) –ны орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA)- той хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2011 оны 6 сарын 21 өдрөөс 7 сарын 1 хооронд БНХАУ-ын Шанхай хотноо тээвэр логистикийн чиглэлээр сертификат олгох сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтыг Шанхайн “Далайн тээврийн их сургууль” дээр хийх бөгөөд бүх хичээл монгол хэл дээр орчуулгатай явагдана.

Тус сургалтын хүрээнд тээвэр зуучийн байгууллагууд, тээвэр, логистикийн компаниуд, гадаад худалдаанд оролцогч болон логистикийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой компаниудад гадаад худалдаа, худалдааны баримт бичгүүд /тухайлбал: далайн тээврийн баримт болох bill of lading авахтай холбоотой талуудын үүрэг хариуцлага, татвар хураамж/, тээвэр зуучийн үйл ажиллагаанд байнга хэрэглэгддэг албан ёсны англи үг хэллэг, практик жишээнүүд, тээврийн гэрээний бүтэц, талуудын үүрэг хариуцлага, тээвэр зуучийн хууль тогтоомж, орчин үеийн логистикийн үйл ажиллагааны онцлогууд гэх мэт маш өргөн хүрээтэй, сонирхолтой сэдвүүдээр хичээл заах болно.

Сургалтын нийт зардал 1 347 000 төгрөг ба үүнд “750 000 төгрөг /2 талын онгоцны билет/, 3060 юан (бусад зардал буюу өглөө, өдөр, оройн хоол, танилцах аялалын зардал,орчуулагчийн хөлс, зохион байгуулалтын хураамж / 1000 юан/)” бүгд багтсан болно.

Иймд оролцох сонирхолтой гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, тээвэр зуучийн байгууллагууд, тээврийн компаниуд 2011 оны 6 сарын 3-ий өдрөөс өмнө доорх хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.

Жич: Сургалтын сэдвүүдийн дэлгэрэнгүй агуулга, оролцогсдын бүртгэлийн хуудас, холбогдох анхааруулга мэдээллийг хавсралтаар хүргэж байна.

Сургалтын хөтөлбөрийн агуулга

Хугацаа

Сэдэв

Сэдвийн гол агуулга

Лекцийн цаг

1.

6 сарын 21

 

Олон улсын худалдааны практик, зохицуулалтын дүрэм журмууд

Ачаа барааны худалдаа, bill of lading авахтай холбоотой талуудын үүрэг хариуцлага, татвар хураамж

8 цаг

2.

6 сарын 22

 

Логистикийн үндсэн ойлголтууд, логистикийн үйл ажиллагааны талаар

Орчин үеийн логистикийн бүтэц, түүний зорилго, менежмент, онцлог шинжүүдийн талаарх хичээлүүд.

6 цаг

3.

6 сарын 23

 

Контайнерын тээвэрт хэрэглэгддэг дүрэм журмууд болон практик

Худалдааны нөхцлүүд, bill of lading баримт бичигт дүн шинжилгээ хийх, тээвэрлэлтийн үйл ажиллагааны явцад гарсан бодит жишээнүүд дээр тулгуурлан тээврийн гэрээнд дүн шинжилгээ хийх

8 цаг

4.

6 сарын 24

 

Тээвэрлэлтийн явцад тохиолдох маргаан шийдвэрлэлт

bill of lading болон далайн тээвэрлэлттэй холбоотой талуудын үүрэг хариуцлага, гаалийн татвар хураамжийн талаар хичээлүүд

8 цаг

5.

6 сарын 25

Тээвэр зуучийн байгууллагын зохицуулалтын дүрэм журам, практик /Далайн тээвэр/

Далайн тээврийн тээвэр зуучийн байгууллагын практик, гэрээ, компаний бодит үйл ажиллагаанд тулгуурласан GENCOM гэрээний талаар хичээлүүд

8 цаг

6.

6 сарын 27-28

 

Тээвэр зуучийн байгууллагын зохицуулалтын дүрэм журам, практик /Холимог болон олон төрөлтөд тээвэр /

Зуучийн үйлчилгээний систем, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд. /Оюутнууд компьютерын лабораторид практик загварчлал дээр ажиллана/. (Тээвэр зуучийн тухай хуулийн талаархи хэлэлцүүлэг, холбогдох хууль тогтоомжийн талаарх стандартуудын талаар ярилцана)

16 цаг

7.

6 сарын 29

 

Олон улсын тээвэр зуучийн болон тээврийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг албан ёсны англи хэл

Суралцагчдын англи хэлний чадавхийг сайжруулахад чиглэсэн сургалт

 

8 цаг

8.

6 сарын 30

 

Тээвэр зуучийн байгууллагуудын удирдлага, менежмент

Тээвэр зуучийн байгууллагын зардлын удирдлага, эдийн засгийн судалгаа шинжилгээний талаархи ойлголтууд

6 цаг

9.

7 сарын 1

 

Тээвэр зуучийн байгууллагуудын үүрэг, хариуцлага

Тээвэр зуучийн байгууллагын үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, ангилал, тодорхойлолтууд, ОУТЗуучийн компаний хуулийн этгээдийн статусын талаар хичээлүүд.

6 цаг

Холбоо барих хаяг:
МҮХАҮТанхим, Зураасан код логистикийн хэлтэс
Утас: 313411, 99019141, 99062618
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865