Санамж бичигт гарын үсэг зурав

PDFХэвлэхИ-мэйл

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Уг санамж бичгийн гол зорилго нь хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, төр болон хувийн хэвшлээс хэрэглэгчид үзүүлж буй  бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зохих стандартад нийцэн хэрэглэгчдийн эрх ашгийг хангаж буй байдалд хөндлөнгийн үнэлэлт өгөх, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн давхардал чирэгдлийг арилгах хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн эрх зүйн тааламжтай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөх, стандартын шинэчлэлийг түргэтгэх, мэргэжлийн хяналт, үйлчилгээний чанар, ил тод, шуурхай байдал, хүртээмжийг дээшлүүлэх, үр дүнг олон нийтэд мэдээлэх, сэрэмжлүүлэх, бизнесийн дотоодын хяналтын тогтолцоог бий болгох сургалт зохион байгуулах, дэвшилтэт технологи, арга ажиллагааг нийтэд сурталчлан таниулах, цаашид хэвшил болгож мөрдүүлэхэд чиглэгдэнэ. Тухайлбал:

  • Чанартай аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгон хэрэглэх талаар бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд мэдлэг олгох, сургалт сурталчилгаа явуулах
  • GS1  систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу хэрэглэж хэвшүүлэх, мэдээлэл өгөх
  • ИСО 9001, ИСО 22 000 зэрэг стандартуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох
  • Хэрэглэгчийн эрхэд хамаарах хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сурталчлан таниулах
  • Иргэд, бизнес эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, стандартуудыг таниулах, мэдээлэл өгөх гэх мэт

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865