КАРЕК-ын орнуудын Бизнес форум боллоо

КАРЕК-ын орнуудын Бизнес форум боллоо

PDFХэвлэхИ-мэйл

БНХАУ-ын Чончинг хотноо 2 сарын 22-26-ны өдрүүдэд КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын байгууллагуудын бизнес форум боллоо. Уг форумд Хятад, Монгол, Казакстан, Узбекистан, Азербеджан, Афганистан, Киргиз, Таджикистан зэрэг 8 орны 16 байгууллагын 200 гаруй төлөөлөгчид оролцож  гишүүн орон бүрээс  нэг төлөөлөгч бизнесийн боломж, орчны талаар илтгэл тавьлаа. Монгол улсыг төлөөлж  МҮХАҮТ-ын Бизнес  хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга /БХОДГ/ Ж.Оюунчимэг илтгэл тавив.

Мөн КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нэгдсэн холбоо буюу CFCFA нь өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж дараа жилийн төлөвлөгөөгөө гаргав. Үүнд КАРЕК-ын орнууд нь нэгдсэн нэг тээврийн бичиг баримтын стандарттай болох, шинээр гишүүд элсүүлэх, гишүүн орнуудад тээвэр, логистикийн чиглэлээр сургалтууд явуулах, өөр хоорондоо визтэй зорчдог улсууд визний асуудлуудыг шийдэх гэх мэт асуудлуудыг хэлэлцэв. Монгол улсын хувьд дэд бүтэц муу, логистикийн төв байхгүй, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байгаа зэрэг асуудлуудыг хэлэлцэж энэ тал дээр анхаарч дэмжиж ажиллахаар болов.

НҮБ-ын АНДЭЗНК-оос гаргасан Time-Cost-Distance аргачлалаар хийж байгаа судалгааны дүнгээс үзэхэд КАРЕК-ын бүс нутгийн тээврийн 6 коридороос хамгийн өртөг өндөртэй корридор нь Тианжин-Эрээн-Замын үүд-Улаанбаатар-Алтанбулаг-Наушки чиглэлийн 4б коридор гэж дүгнэгдсэн. Үүний гол шалтгаан нь дэд бүтэц хөгжөөгүй, тээвэр, логистикийн төв байхгүй, гаалийн бүрдүүлэлт болон вагоны цариг солих зэрэгт их хугацаа алдаж байгааг онцлон тэмдэглэж энэ асуудлыг Монгол улсад ЦНЦ-ыг хэрэгжүүлснээр шийдэгдэх боломжтой гэж дүгнэлээ.

Энэ үеэр АХБ-ны экспертүүд холимог тээвэрлэлт, түүний санхүүжилт, логистик, нийлүүлэлтийн гинжин сувгийн менежмент, олон улсын тээвэрлэлтийн бичиг баримтуудын стандартууд гэх мэт сэдвээр семинар зохион байгууллаа.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865