“Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл”-ийн хурал боллоо.

PDFХэвлэхИ-мэйл

2010 онд МҮХАҮТанхимын XVIII Их хурлаар танхимын үйл ажиллагаанд шинэчлэлт хийх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилт тавигдсан. Үүний дагуу МҮХАҮТанхимын удирдлагаас заавар зөвлөмж гаргасны дагуу танхимын дэргэдэх салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг чиг үүргийн дагуу нэгтгэж цөөлөх, мөн эрэлттэй байгаа эдийн засгийн салбар зөвлөлийг шинээр байгуулсан. Үүний хүрээнд МҮХАҮТТанхимын Зураасан код логистикийн хэлтсийн хариуцдаг Худалдааг хөнгөвчлөх Монпро зөвлөл, Тээвэр логистикийн зөвлөлүүдийг чиг үүргийн дагуу нэгтгэж “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл” нэртэйгээр шинэчилэн зохион байгуулсан. Учир нь Худалдааг хөнгөвчлөх Монпро зөвлөлийн чиг үүрэг нь гадаад дотоод худалдаатай холбогдох хууль дүрмийг судлан ,тэдгээрийн баримт бичгийг боловсронгуй болгох, электрон хэлбэрийг нэвтрүүлэх замаар худалдааг хөнөгвчлөх, бизнес эрхлэгчдийн дунд худалдааны дүрэм журмыг таниулах, худалдааг хөнгөвчлөх талаар төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхний зүгээс гаргасан санал санаачилгыг тусгах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, санал солилцох мэдээллээр хангах, санал дүгнэлт болон зөвлөмж гаргах, Тээвэр логистикийн зөвлөлийн чиг үүрэг нь  гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, худалдаа бизнесийг хөнгөвчлөх цогц арга хэмжээний хүрээнд тээвэр, экспорт импортын үйл явцын логистикийн салбарын бодлогын орчин, дэд бүтцийг боловсронгуй болгох, салбарын менежмент, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад худалдааны логистикийн салбарын хөгжлийг тодорхойлох, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад хувийн хэвшлийнхний зүгээс гаргасан санал, санаачилгыг тусгах, холбогдох төрийн байгууллагууд, агентлаг, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлого чиглэлтэй харилцан үйл ажиллагаагаа уялдуулахад санал солилцох, мэдээллээр хангах, санал, дүгнэлт болон зөвлөмж гаргахад оршиж байсан.

Дээрх зөвлөлүүдийг чиг үүргийн дагуу нэгтгэж “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл” нэртэй болгосноор анхны хурлыг 2011 оны 4 сарын 8-ний өдөр МҮХАҮТанхимын 507 тоот хурлын танхимд зохион байгуулсан. Тус хурлаар “Тээвэр логистикийн зөвлөл”, “Худалдааг хөнгөвчлөх Монпро зөвлөл”-үүдийг нэгтгэсэн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийж танилцуулсан. Үүний дараагаар зөвлөлийн 2011 оны төлөвлөгөө, 2011 оны 1-р улирлын ажлын биелэлтийг хэлэлцэж, төлөвлөгөөнд нэмж тусгах асуудлуудын талаар гишүүдээс санал авсан. Хурлын үеэр гишүүдээс олон төрлийн саналууд гарч байснаас дурдвал хоёр зөвлөл нэгдсэнтэй холбоотойгоор зөвлөлийн шинэ дүрмийг боловсруулан шинэчлэх, гишүүдийг идэвхижүүлэх, зөвлөлийн бүрэлдэхүүнийг ашиг сонирхолын нэгдмэл санаа зорилготой гишүүдээс бүрдүүлэх, танхимын дэргэдэх зөвлөлүүдийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх, худалдаа, тээвэртэй холбогдох хуулийн төсөлд санал өгөх үйл явцыг шинэчлэх, тээвэр зуучийн хууль тогтоомжид яаралтай санал өгөх зэрэг асуудлыг ярилцлаа.  Хурлын дараагаар зөвлөлийн нарийн бичгээс зөвлөлийн дүрмийн төслийг боловсруулж гишүүдээс санал авсан бөгөөд дүрмийн төсөлд ирүүлсэн гишүүдийн саналыг нэгтгэж Танхимын удирдлагаар эцэслэн батлуулахад бэлэн болгоод байна.

Одоогийн байдлаар “Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл”-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд Зөвлөлийн даргаар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Олон нийт, хүний нөөц хариуцсан Орлогч дарга Л.Халтар, гишүүдэд төрийн байгууллагыг төлөөлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗТБХБЯам, ГЕГ, МХЕГ, СХЗГазар , төрийн бус байгууллагын төлөөлөл Монголын Тээвэр Зуучлалын Холбоо, Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, боловсролын байгууллагаас ШУТИС, КТМС болон хувийн хэвшлийн төлөөлөл, танхимын дэргэдэх  салбар зөвлөлүүд багтаж байна.

Зөвлөлийн шинэчилсэн дүрмээр зөвлөлийн гишүүдийн тоог хамгийн ихдээ 40 байхаар урьдчилан оруулаад байгаа бөгөөд дээр дурдсан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудад тус зөвлөлд гишүүнээр элсэх  эрх нээлттэй байгааг дашрамд дурдъя.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865