Зураасан кодны үйлчилгээ

Зураасан кодны үйлчилгээ

PDFХэвлэхИ-мэйл

Монгол улс 2003 оны 12 дугаар сард  Олон улсын GS1  байгууллагын  101 дэх жинхэнэ   гишүүнээр элсэж  МҮХАҮТ-ын дэргэд “CS1 Монгол ” нийгэмлэгийг байгуулснаар GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхий цорын ганц байгууллагаар томилогдсон билээ.

Үүнээс хойш үндэсний үйлдвэрлэгч, импортлогч 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн 30 000 орчим нэр, төрлийн хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд  “865”  бүхий  кодыг олгоод байна.

Та ч гэсэн өөрийн бараа, үйлчилгээндээ зураасан код авч “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүн болсноор дараах давуу талуудтай:

  • Танай байгууллага, бүтээгдэхүүн өөрийн гэсэн давтагдашгүй цор ганц кодтой болох
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэлт, борлуулалт, захиалга, түгээлтийн системийг боловсронгуй болох, зардлаа хэмнэх, хянах
  • “GS1 Монгол” нийгэмлэгийн портал сайтад бүтээгдэхүүний талаарх мэдээллээ үнэгүй байршуулах
  • Улмаар олон улсын “GEPIR” вебсайтад бүтээгдэхүүний мэдээллээ үнэгүй байршуулах, сурталчлах
  • Онлайн үйлчилгээнд хамрагдах
  • GS1 систем, зураасан кодны талаарх сургалт, аялалд хөнгөлөлтэй болон үнэгүй хамрагдах
  • Зураасан код болон сүүлийн үеийн шинэ техник технологийн талаарх мэдээллийг авах.
  • “Business Times“ сониноор дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчлах гэх мэт.

Холбогдох хаяг: “GS1 Монгол” нийгэмлэг, Зураасан код, логистикийн хэлтэс
МҮХАҮТанхимын 402 тоот өрөө
Утас: 976-11-313411
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865