Тээвэр логистикийн компаниуд сургалтанд хамрагдлаа.

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТанхимаас Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (CAREC) –ны орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA)- той хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2011 оны 6 сарын 20 өдрөөс 6 сарын 30 хооронд БНХАУ-ын Шанхай хотноо тээвэр логистикийн чиглэлээр сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт Шанхай хотын Далайн Тээврийн Их сургууль дээр болж Монголын тээвэр, тээвэр зууч,гадаад худалдааны 20 гаруй компаниудын 30 гаруй оролцогчид хамрагдлаа.

Сургалтаар “Дэлхийн Далайн тээврийн их сургууль”, “Шанхайн Далайн тээврийн их сургууль”-ийн нэр хүндтэй профессорууд логистикийн үндсэн ойлголтууд, олон улсын худалдааны практик, зохицуулалтын дүрэм журмууд, тээвэрлэлтийн явцад тохиолдох маргаан шийдвэрлэлт, тээвэр зуучийн байгууллагуудын үүрэг, хариуцлага,олон улсын худалдааны практик жишээнүүдийн талаар онол,практикийг хослуулсан сонирхолтой лекцүүдийг уншиж, нэр хүндтэй хуулийн компани, логистикийн компаниудын зөвлөхүүд өөрсдийн туршлагыг хуваалцлаа. Сургалтын хөтөлбөрөөс гадна оролцогчид Шанхайн “Lingang Logistics” компаний үйл ажиллагаатай танилцан, далайн боомтын зохион байгуулалт, усан боомтын үйл ажилгааг харуулсан схем зураг, контейнарын ачилтын талбай, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцлаа.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865