“НҮБ-ын АНДЭЗНКомиссоос техникийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ”

PDFХэвлэхИ-мэйл

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Гаалийн Ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхыг хэрэгжүүлэгч байгууллагаар томилогдож НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс, Азийн хөгжлийн банкны дэмжлэг, НҮБ-ын Цаасгүй худалдааны шинжээчдийн сүлжээний туслалцаатайгаар Монгол Улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхны мастер төлөвлөгөөг боловсруулж, гадаадын түнш байгууллагуудын уулзалтыг зохион байгуулсныг бизнес эрхлэгч Та бүхэн хэдийн мэдэх билээ.

Тус төлөвлөгөөний дагуу Цахим нэг цонхны үйл ажиллагааг амжилттай эхлүүлэхэд бүхий л талаар дэмжлэг, туслалцааг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн захидлыг  НҮБ-ын АНДЭЗНКомиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Нойлен Хейзер МҮХАҮТанхимын дарга С.Дэмбэрэлд ирүүллээ. Тэрбээр захидалдаа “Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНКомиссын дэмжлэгтэйгээр үндэсний цахим нэг цонхыг хэрэгжүүлэхээр тууштай үйл ажиллагааг эхлүүлсэнд баяртай байна.Цахим нэг цонхыг хэрэгжүүлснээр Монгол улс их хэмжээний үр ашгийг хүртэх болно гэдэгт миний бие бүрэн дүүрэн итгэлтэй байна. Цахим нэг цонхыг хэрэгжүүлэхтэй холбоотой техникийн асуудлуудыг Монголчууд хамтын хүчин чармайлтаараа шийдэх болно гэдгийг зохих ёсоор тэмдэглэхийн зэрэгцээ НҮБ-ын АНДЭЗНКомиссоос цахим нэг цонхыг хэрэгжүүлэх тодорхой бүс нутгуудад шаардлагатай техникийн тусламжийг үзүүлэхэд бэлэн байгааг Танд дуулгахад таатай байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865