"Хуурай боомтын хөгжил ба шийдэл" сэдэвт ЭШӨ-ийн уралдаанд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

Picture180Зам Тээврийн Хөгжлийн Яам, Авто Тээврийн Үндэсний Төв, "€œGS1 Монгол"€ нийгэмлэг, "€œМонголын Мэргэшсэн Зөвлөх Инженерүүдийн Холбоо"€ (ММЗИХ) хамтран уламжлалт ёсоор 7 дахь жилдээ "Дэлхийн логистикийн өдөр"€-ийг тохиолдуулан "€œЛогистикийн 7 хоног"€ арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Арга хэмжээний зорилго нь Монгол улсын зам, тээвэр, логистикийн салбарын хөгжлийн асуудал, цаашдын чиг хандлага, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн салбарын үзүүлэх нөлөөлөл, дотоод, гадаадын тэргүүн туршлагуудыг түгээх, судлах, олон нийтэд хүргэхэд оршино.

Өмнөх жилүүдэд логистикийн үр ашгийг зөвхөн худалдаа, тээврийн салбарт чухал гэж үзэж, ойлгож байсан чиг хандлагыг өөрчлөх зорилгоор энэ удаа "€œХуурай боомтын хөгжил ба шийдэл"€ гэсэн сэдвийн дор

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ)-ийн уралдаан 2 үе шаттайгаар (5/20-нд)
  • Сургалт (5/21-нд)
  • Бодлогын хэлэлцүүлэг, форум (5/22-23-нд)
  • Танилцах аялал (5/24-25-нд) зэрэг цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

Арга хэмжээнд салбарын яамд, агентлаг, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцох болно.

Иймд ТА бүхнийг дараах хавсралтаар хүргүүлж буй ЭШӨ-ийн уралдааны удирдамжтай танилцан өргөнөөр хамрагдахыг урьж байна (хэлэлцүүлэг, форум, сургалт болон танилцах аялалын хөтөлбөрийг удахгүй хүргүүлэх ба доорх хаягаар бүртгүүлнэ үү).

Холбогдох хаяг: Утас: 77 000865, 95341188, 99019141, 99091025

Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ,

Attachments:
Download this file (ЭШӨ-ийн удирдамж.pdf)ЭШӨ-ийн удирдамж.pdf[ ]325 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865