“GS1 Глобал форум 2019”-д амжилттай оролцлоо

PDFХэвлэхИ-мэйл

Picture166Бельгийн Бруссель хотноо жил бүр зохион байгуулагддаг "GS1 Глобал форум 2019"-д "GS1 Монгол"€ нийгэмлэгийн төлөөлөгчид амжилттай оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээ нь 2019 оны 2 сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд уг форумд 99 орны 900 гаруй төлөөлөгчид оролцсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад улс орнуудын хамгийн өндөр оролцоотой арга хэмжээ болсон юм.

Глобал форум нь GS1 системийн хүрээнд хэрэгжүүлж буй дэлхий нийтийн стратеги, шинэ санаачилгыг дэмжиж, дэлхий даяарх GS1-ын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн сургалт семинар, хурал зөвлөгөөнүүдийг багтаасан GS1 байгууллагын хамгийн том арга хэмжээ юм.

Энэ удаад нийт 6 бүлэг сэдвийн хүрээнд 65 хэсэгчилсэн сургалтууд, хурал зөвлөгөөнүүд зохион байгуулагдснаас дурдвал эрүүл мэнд, тээвэр логистик, өгөгдлийн үйлчилгээ, жижиглэн худалдаа, шинээр гарч ирж буй бусад салбарууд болон гаалийн үйл ажиллагаа, инновацийн хүрээнд GS1 стандартуудыг хэрхэн хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага, цаашид хөгжүүлэлт хийх шаардлагатай стандарт болон салбарууд багтаж байв.

Арга хэмжээний үеэр нийт 44 улс орнууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан "€œMarket Place Expo"€ үзэсгэлэн гаргасан бөгөөд "GS1 Монгол"€ нийгэмлэг мөн улсаа төлөөлөн өөрсдийн үйл ажиллагааг сурталчилан үзэсгэлэнд оролцлоо. Тус үзэсгэлэн нь GS1 Глобал форумын хамгийн том, өргөн харилцаа холбооны гол талбар болдог бөгөөд энэхүү арга хэмжээ нь GS1 гишүүн орнууд болон дэлхий өнцөг булан бүрт байгаа түнш байгууллагууд өөрсдийн хэрэгжүүлж буй шинэ шилдэг санаа, туршлагуудыг бусадтай хуваалцаж, бусдыг урамшуулан дэмжихэд чиглэгддэг юм.

Picture175

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865