Цахим жижиглэн худалдаанд анхаарах зүйлс

PDFХэвлэхИ-мэйл

Picture164Чанар болон түгээлтийн арга зам, цаг хугацаа нь хэрэглэгчийн үнэнч байдлыг хадгалах, орлогоо хөтлөх, брэндийн ойлголтыг сайжруулах гол хөшүүрэг юм. Буруу болоод хоцорсон түгээлтүүд, мэдээллийн дутмаг байдал зэргээс үүссэн асуудлыг тухай бүрт нь яаралтай шийдвэрлэх нь чухал билээ. Тиймээс хэрэглэгчдийг илүү сэтгэл ханамжтай байлгах түгээлтийн хэдэн зөвлөмжүүдийг дурдъя.

  1. Сав баглаа боодлыг оновчтой болгох нь хэрэглэгчидтэй эерэг харилцааг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Баталгаат бус, зүй ёсоор савлалт хийгдээгүй түгээлтүүд нь жижиглэн худалдаачдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байдаг.
  2. Нийлүүлэлтийн үнэн зөв, байнгын шинэчлэлт нь хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний эрсдлээс зайлсхийхэд чухал үүрэгтэй. Олон тооны технологийн шийдэл нь хүний алдаа гарах магадлалыг бууруулах замаар үүнийг хөнгөвчлөх боломжтой.
  3. "Уучлаарай" гэдэг үгийг хэрхэн хаана ашиглахаа мэдсэнээр харилцагчтай холбоотой бизнесийн гол багана болдог. Жижиглэн худалдаачид өөрийн гаргасан алдаандаа хариу үйлдэл хэрхэн үзүүлснээс хамаарч хэрэглэгчийн эргэж ирэх эсэхийг шийддэг.

Эдгээр энгийн зөвлөмжүүд нь үйлчлүүлэгчийн харилцаанд эерэг ашигтай харилцааг бий болгодог бөгөөд үйлчлүүлэгчдийн итгэлийг хадгалах суурь болж байдаг.

Тиймээс өнгөрсөн оны цахим жижиглэн худалдааны конференцоор "Үйл ажиллагааны шилдэг стратегийг худалдааны оргил үед хэрхэн удирдаж байна вэ?"€ гэсэн сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн дэлхийн жижиглэн худалдааны түгээлтэд технологи, аппликейшнүүдийг хэрхэн зохицуулж байгаа болоод түгээлтийн талаарх нийтлэг буруу ойлголтыг засаж залруулахад чиглэл болгож дараах асуултуудыг гаргажээ.

  • Жижиглэн худалдаа эрхлэгчид үйлдвэрлэлийн үйл ажиллагааны оргил ачааллын муруйг дээшлүүлэхийн тулд юу хийж чадах вэ?
  • Оргил худалдан авалтын үед автомат болон гар ажилллагааны зөрүүний балансыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?
  • Оргил үедээ үйл ажиллагаагаа явуулахад туслах технологи, агуулахын автоматжуулалтын хэтийн төлвөөс ямар шинэ боломжууд байна вэ?
  • Оргил үед хэрэглэгчдийн үнийн мэдрэмтгий байдалд хэрхэн хариу үзүүлэх ёстой вэ ?
  • Оргил үедээ нөөцийг хэрхэн олж авах вэ?

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865