"Инкотермс 2010" сургалтыг амжилттай зохион байгууллаа

PDFХэвлэхИ-мэйл

Picture163"GS1 Монгол" нийгэмлэгийн зүгээс аж ахуй нэгжийн захиалгын дагуу "Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл-Инкотермс 2010" сургалтыг 2019 оны 2 сарын 11-ий өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтаар инкотермс гэж юу вэ, инкотермсийн хөгжил, инкотермсийг хэрэглэх шалтгаан, түүний хууль эрх зүйн орчин, бүх төрлийн тээвэрлэлт болон далайн тээвэрт ашиглагддаг нөхцлүүд, инкотермсийг худалдах худалдан авах гэрээнд хэрэглэхэд анхаарах зүйлс, инкотермсийн давуу талууд, инкотермс ба гаалийн татвар хураамжийн харилцан хамаарал болон практик жишээ дасгал, "Инкотермс 2020" ын хүлээлт гэх мэт өргөн хүрээнд мэдлэг мэдээллийг олголоо. Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл-Инкотермс нь талуудын худалдах худалдан авах үйл ажиллагааг хялбаршуулахын зэрэгцээ талуудын хооронд эрсдэл, зардал, үүргийг хуваарилсан дүрэм бөгөөд худалдаанд оролцогч бүхий л талууд түүний талаархи бүрэн ойлголттой байх нь чухал юм. Цаашид ч бид энэ чиглэлээр аж ахуй нэгжүүдтэй хамтран сургалт зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг дурдахад таатай байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865