“GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүд ОУ-ын GEPIR сайтад бүтээгдэхүүнээ бүртгүүлэхэд нээлттэй

PDFХэвлэхИ-мэйл

GS1-ын 120 оPicture161рчим гишүүн орнуудын компаниудтай холбогдох үндсэн мэдээллийн сан бүхий интернет дээр суурилсан GEPIR олон улсын сайтад "€œGS1 Монгол"€ нийгэмлэгийн гишүүн байгууллагууд үндсэн мэдээллээс гадна нэгж бүтээгдэхүүн тус бүрийн мэдээллээ төлбөргүй бүртгүүлэх эрхтэй билээ.

Тус сайтад бүртгүүлэхэд тухайн байгууллагын холбоо барих ерөнхий мэдээлэл болон ямар ангиллын, ямар дугаар бүхий зураасан код эзэмшдэг талаар мэдээлэл байх юм. Хэрэв та бүртгүүлэх бол дор хавсаргасан файлын дагуу бүх мэдээллээ англи хэл дээр бөглөж, бидэнд мэйлээр ирүүлэхэд болно.

GEPIR-т бүртгэлтэй эсэхээ шалгах

  1. Хэрэв танай байгууллага GEPIR-т албан ёсны бүртгэл хийлгэсэн бол аль нэг дурын бүтээгдэхүүний 13 орон бүхий тоон утгыг оруулахад тухайн зураасан код эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.
  2. Хэрэв албан ёсоор бүртгүүлээгүй үед зураасан кодны 13 орон бүхий тоон утгыг оруулвал тухайн зураасан код нь "€œGS1 Монгол"€ нийгэмлэгээс олгогдсон гэх ерөнхий мэдээлэл гарах бөгөөд зарим тохиолдолд мэдээлэл огт гарахгүй.

GEPIR-т бүртгүүлснээр:

  • Аливаа бизнесийн харилцагч, түнш, байгууллагуудын зураасан код бүхий дугаараар дамжуулан холбогдох хаяг, шаардлагатай мэдээллийг хайж, мөн эсэхийг шалгах, баталгаажуулах
  • GS1-ын бусад гишүүн орнууд, гишүүн байгууллагуудын гишүүнчлэлийн талаарх мэдээллийг шалгах,
  • GS1 систем, зураасан кодны албан ёсны хэрэглэгч, гишүүн гэдгээ баталгаажуулах,
  • Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилан таниулах зэрэг давуу талтай болно.

Та бүхэн доорх линкээр орж, SEARCH BY GTIN цонхонд өөрийн бүтээгдэхүүний 13 орон бүхий тоон утгыг оруулж хайна уу.

Picture162

http://gepir.gs1.org/index.php/search-by-gtin

Attachments:
Download this file (GEPIR registry template.xlsx)GEPIR registry template.xlsx[ ]9 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865