Агуулахын үйл ажиллагааг үр ашигтай байлгах 3 технологи

PDFХэвлэхИ-мэйл

Picture155Үр ашиг, хурд нь агуулахын гол тоглоом бөгөөд ялангуяа тээвэрлэлтийн бүтээгдэхүүнд хамааралтай. Зөв арга хэрэгсэл бүхий үр дүнтэй системтэй байх нь бусдаас ялгарч үйл ажиллагаагаа тогтвортой байхыг илэрхийлдэг. Маш олон агуулахууд өдөр тутмын үйл ажиллагаандаа таблет технологийг хэрэгжүүлснээр гайхалтай үр дүнд хүрсээр байна. Агуулахыг үр ашигтай байлгах дараах гурван таблет технологийг танилцуулж байна.

  1. WMS буюу агуулахын менежментийн системүүдийг нэгтгэх

IPad-ыг агуулахын менежментийн системтэй (WMS) хялбархан нэгтгэж, ашиглаж болно. Эдгээр системүүд нь агуулахын үйл ажиллагааг хялбарчилж автоматжуулснаар бүтээмж, ашигт ажиллагааг сайжруулдаг. IPad-ыг бараа, бүтээгдэхүүн хүлээн авах, зөөх, хураах түүнчлэн захиалга авах, ачааны тэрэг зөөх зэрэг үйл ажиллагаатай холбож өгнө. Ажилтнууд систем дээр захиалгуудыг харж, үүний дагуу цэгцэлж, захиалга авах болон тэдгээрийг тусгай iPad руу илгээж өргөгч болон тэрэгнүүд рүү холбодог.

  1. Өгөгдөл цуглуулах

Нэгдсэн iPad нь мэдээлэл цуглуулах төхөөрөмж болж болно. Тэдгээрийг өргөгч болон тэрэгнүүдтэй холбохоос илүү ажилтнууд зөөж тэдгээрийн баркодуудыг уншуулах боломжтой. Эдгээр төхөөрөмжүүдийг ажилтнууд хүнд хөнгөн ямар ч нөхцөлд эвдрэл гэмтэлгүй ашиглах боломжтой. Худалдааны зориулалтын хамгаалалтын хүрээ нь төхөөрөмжийг тоос, шороо, чийгээс хамгаалдаг.

  1. Программ хангамж

IPads болон таблетууд нь ердийн өгөгдөл цуглуулах төхөөрөмжөөс илүү олон сонголтыг санал болгодог. Гар оврын өгөгдөл цуглуулах компьютер нь хэрэглэгчдэд кодыг скайнердах боломжийг өгдөг. Apple Store руу хандах нь iPad дээр програм хангамжийн хязгааргүй боломжуудыг олгож байдаг.

Тодорхой технологи эсвэл автоматжуулалтын аргын талаар итгэлгүй байгаа бол апп-уудын туршилтын программуудыг ашиглах боломжтой. Агуулахын менежментийн програмууд нь үнэгүй болон ердөө $40-ийн өртөгтэй ч байдаг тул та олон төрлийн хямд үнэтэй сонголтуудаас сонгож болно. Хэрэв апп ажиллахгүй бол түүнийг төхөөрөмжөөс устгах боломжтой.

Эх сурвалж: https://barcode.com/201602055526/3-simple-ways-that-tablet-technology-benefits-warehouses.html

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865