“GS1 Монгол” нийгэмлэгийн 2018 оны онцлох үйл явдлууд

PDFХэвлэхИ-мэйл

"€œGS1 Монгол" нийгэмлэгийн 2018 оны онцлох үйл явдлууд

1

 

Бельги улсын Брюссель хотноо 2018 оны 2 сарын 26-аас 3 сарын 2-нд зохион байгуулагдсан "€œGS1 Глобал форум 2018"€-д "€œGS1 Монгол"€ нийгэмлэгийн төлөөллүүд амжилттай оролцлоо. Тус форумд 96 гишүүн байгууллага буюу 96 орны нийт 840 гаруй төлөөлөгчид оролцжээ.

 

 

2

 

 

GS1 олон улсын байгууллагаас "€œGS1 Cloud"€ системийг нэвтрүүлсэн бөгөөд бид ч өөрийн гишүүдийн баталгаажсан мэдээллийг бүртгүүлж эхэллээ. Энэхүү төвлөрсөн мэдээллийн сан нь аливаа бүтээгдэхүүний талаар хайлт хийх, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх юм.

 

 

333333

 

 

ГЕГ болон МХЕГ, Гааль, татварын мэдээллийн технологийн төвтэй хамтран гааль болон мэргэжлийн хяналт, худалдааны салбарын байцаагч нарт GS1 систем, зураасан кодны хэрэглээ, стандарт, олон улсын туршлагын талаар мэдээлэл өгөх сургалт хийлээ. GS1 систем, зураасан кодыг хил гаалийн хяналт шалгалт болон байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

 

44444

 

ЗТХЯ, АТҮТ, "УБТЗ"€ ХНН, ММЗИХолбоо, МТЗНХ хамтран "Дэлхийн логистикийн өдөр"-ийг тохиолдуулан 6 дахь жилдээ "Логистикийн 7 хоног-2018" арга хэмжээг "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг" сэдвийн дор хэлэлцүүлэг уулзалт, эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан, сургалт, танилцах аялал зэрэг олон төрлөөр амжилттай зохион байгууллаа.

 

 

 

55555

 

 

"Логистикийн 7 хоног-2018" арга хэмжээний хүрээнд хийсэн танилцах аяллын үеэр "€œЭрдэнэт үйлдвэр" ХХК, "€œЭрдэнэт хивс"€ ХХК, "Натурал тэкстайл групп" ХХК, "€œЭрдэнэс таван толгой"€ ХК, "€œОюутолгой"€ ХХК, "€œЭнержи ресурс"€ ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж, нийт 70 орчим оролцогчид хамрагдлаа.

 

 

66666

 

 

"Логистикийн 7 хоног-2018" арга хэмжээний үеэр "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг" сэдэвт ЭШӨ-ийн уралдааныг зохион байгуулж шалгарсан болон ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүллээ.

 

 

 

77777

 

 

"GS1 Korea"-тай хамтран уламжлалт ёсоор 7 дахь удаагаа "GS1 систем, зураасан кодыг худалдаа, тээвэр логистикийн салбарт хэрэгжүүлэх нь" сэдвийн дор ээлжит сургалт-танилцах аяллаа Солонгос улсын СӨҮЛ хотноо амжилттай зохион байгууллаа. Сургалт-аяллаар тус улсын E-MART FRESH CENTRE, CU, GEO-YOUNG pharmaceutical зэрэг компаниудын үйлдвэрлэл, жижиглэн худалдаа болон логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо.

 

 

88888

Интернэтэд суурилсан цахим мэдээллийн глобал бүртгэл буюу GEPIR-т GS1-ын гишүүн 100 гаруй орны 1.000.000 гаруй компани бүртгэгдсэн байдаг.Уг бүртгэлийн системд "GS1 Монгол" нийгэмлэгийн гишүүн Монгол шевро ХК, Их өсөлт ХХК, Натурал эссэншлс ХХК, Голд кинг берри ХХК, Хаан жимс ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж өөрсдийн үйл ажиллагааныхаа хүрээ, чансааг нэгээр нэмлээ.

 

 

 

 

99999

 

 

"GS1 Монгол" нийгэмлэгийн хэрэглэгч шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах, зураасан кодны мэдлэг олгох сургалтыг нийт 9 удаа, АПУ ХК-ийн "Логистик төв"-тэй танилцах аяллыг 2 удаа амжилттай зохион байгуулав.

 

 

 

101010

 

БНСУ-д GS1-ын Ази номхан далайн бүс нутгийн гишүүд "€œOmni-channel retail"€ буюу олон сувгийн жижиглэн худалдааны талаар сургалтанд хамрагдаж, туршлага солилцлоо. Уг сургалтанд GS1 Солонгос, GS1 Монгол, GS1 Япон, GS1 Тайланд, GS1 Хятад, GS1 Хонг Конг, GS1 Тайван, GS1 Лаос, GS1 Австрали, GS1 Макао, GS1 Сингапур, GS1 Индонези зэрэг гишүүн байгууллагуудын 30 гаруй төлөөлөгчид оролцлоо.

 

 

 

11111111

 

 

"GS1 Монгол" нийгэмлэгээс гадаад, дотоод худалдаа эрхлэгч, хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэхэд шаардлагатай мэдээллийг өгөх зорилгоор "Бизнес эрхлэх замын зураглал" гарын авлагыг бэлтгэн гаргалаа.

 

 

 

12121212

 

 

Логистик, нийлүүлэлтийн хэлхээний үндсэн ойлголтуудыг онол талаас нь тайлбарласан, логистик, нийлүүлэлтийн хэлхээ, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлын талаархи цогц мэдээллийг агуулсан гадаад худалдаа эрхлэгч, экспортлогчид, импортлогчид, тээвэрлэгчид, бөөний, жижиглэнгийн худалдаачид болон логистикийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан гарын авлагыг мөн бэлтгэн гаргалаа.

 

 

13131313

 

 

МХЕГ-тай хамтран хүнсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмуудыг эмхэтгэн "Хүнсний аюулгүй байдлын талаархи хууль тогтоомжийн эмхтгэл" гарын авлага гаргалаа.

 

 

 

14141414

 

НҮБ-ын АНДЭЗНК (UNESCAP)-оос "€œБүс ба Зам санаачилга, эдийн засгийн коридорыг хөгжүүлэх"€ төслийн хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн дагуу “Хилийн цаасгүй худалдааг хөнгөвчлөх суурь хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Монгол улсын хилийн цаасгүй худалдааны өнөөгийн байдал, техникийн болон хууль эрх зүйн орчны бэлэн байдлын үнэлгээг хийж байна. АНДЭЗНК-ын экспертүүдтэй гадаад худалдаанд оролцогч төрийн яамд, агентлагууд, арилжааны банк болон гадаад худалдаа эрхлэгчид, тээвэр зуучийн байгууллагуудын төлөөллүүдтэй биечилсэн уулзалтууд зохион байгууллаа. Судалгааны тайланг ирэх оны нэгдүгээр улиралд танилцуулах болно.

 

 

15151515

 

"€œАлтан дээд их монгол чанар" ТББ-аас зохион байгуулсан семинарт оролцож Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд чанар, аюулгүй, эрүүл баталгаатай байдлыг хангах зорилгоор Хөдөө аж ахуйн зохистой дадлыг Монгол улсад нэвтрүүлэх, нутагшуулах, олон нийтэд танилцуулж хүргэх зорилгоор Global G.A.P болон бусад холбогдох талуудтай хамтран дэмжиж ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865