Дэлхийн хамгийн хурдан Дрон АНУ-д цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэхээр болжээ

PDFХэвлэхИ-мэйл

Picture124Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Зиплайн түгээлтийн компани Зүүн Африкт дроноор цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх үйлчилгээг үзүүлжээ. Тус компанийг цус, плазм, бусад чухал хангамжийг хөдөө орон нутагт эмнэлгийн клиникүүдэд хүргэх хугацааг эрс багасгахын тулд дроныг /нисдэг аппарат/ ашиглан хүний амь аврах боломжтой гэсэн санаан дээр үндэслэсэн байна.

2016 онд Рвандагийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Зиплайны дронууд 185,000 майл-аас давсан бөгөөд хөдөө орон нутагт цус, цусан бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагааны 20%-ийг эзэлж байгаа юм. Зиплайн нь Танзани улсад үйлчилгээгээ улам өргөжүүлж, энэ жил АНУ-д ижил үйлчилгээгээ үзүүлж эхлэх аж.

5-р сарын эхээр Холбооны нисэх хүчний яам туршилтын хөтөлбөрийг зарласан бөгөөд одоогийн байдлаар Амазоноос Доминин хүртэлх хэд хэдэн компани түгээлт хийж байгаа ч янз бүрийн дүрэм журмуудаас шалтгаалаад эдгээр компаниуд бүрэн арилжааны зориулалтын дистрибьютерээр ажиллах боломж бүрдэхгүй байсаар байна. Тус холбооны нисэх хүчний яамнаас дроны дүрэм журамд нийцүүлэн туршилтын хөтөлбөрийг зарласан бөгөөд Зиплайн энэхүү хөтөлбөрт нэгдэж өөр өөр улс орнуудын алс хөдөө нутагт эмнэлгийн бүтээгдэхүүн хүргэх ажиллагаанд оролцох юм.

Зиплайн дроны дараагийн шинэ загварыг гаргаж үүнийг дэлхийн хамгийн хурдан худалдааны дрон гэж зарласан бөгөөд тус дрон нь 4 кг-аас бага жинтэй ачааг 80-100 миллийн хурдтай тээвэрлэх ба өмнөх загвараас 200 дахин хурдан юм. Өмнөх загвар нь өдөрт 50 захиалга хүргэдэг байсан бол шинэ загвар нь 200 хүртэлх захиалга хүргэх чадвартай байна.

Зиплайны тохируулга хийгдсэн дронууд төвлөрсөн эмнэлгийн хэрэгслийн нөөц баазтай холбоотой байдаг. Төв рүү захиалга хийгдсэний дараа ажилтан захиалгыг дронруу илгээдэг. Дараа нь эмнэлгийн байршилтай холбоотой захиалгын QR кодыг уншуулснаар дрон нь хамгийн хурдан хүрэх замыг тодорхойлж чаддаг. Дронууд бие даан өөрсдөө нисэж, шүхэртэй холбогдсон цусыг байршилд буулгаад Зиплайны төврүү буцаж нисэн дроны сүүл хэсэгт байрласан жижиг дэгээний тусламжтайгаар агаарт бэхлэгдсэн тусгай шугам дээр буудаг. Оросын шуудангийн үйлчилгээний дронууд амжилттай байж чадаагүй ч Зиплайны дронуудын үйлчилгээ маш сайн байна.

Эх сурвалж: https://motherboard.vice.com/en_us/article/59jy5k/zipline-worlds-fastest-drone-delivery-blood-us-rwanda?utm_source=mbfb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865