Үйлдвэрлэлийн гүйцэтгэлийн систем болон шошгоны стандарт

PDFХэвлэхИ-мэйл

Picture121Сүү, сүүн бүтээгдэхүүний глобал компани шошго хэвлэлтийг стандартчилснаар зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлжээ.

Шошго боловсруулалт болон бүтээмжийн програм хангамжийн шийдлүүдийг тэргүүлэгч NiceLabel саяхан Arla Foods-тэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн бүх принтерүүдэд стандарт шошго, менежментийн шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон. NiceLabel-ийн дараагийн үеийн технологи нь тус хүнсний үйлдвэрлэгчид зардлаа хэмнэх, шошгоны нарийвчлал, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгосон байна.

Арла брэндийн онцлог шинж чанар нь шинэлэг байдлыг баталгаажуулж, үйлчлүүлэгчиддээ үнэн зөв мэдээлэл өгөх боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч дэлхий даяар 70-аас дээш тооны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаний хувьд тэдний өвөрмөц тохируулга нь тодорхой шошготой бүтээгдэхүүнээр хангах зорилготой олон төрлийн сорилтыг танилцуулсан. Тус компанид сүүний шошго, шууд тэмдэглэгээний принтерүүд, Үйлдвэрлэлийн гүйцэтгэлийн систем (MES) хооронд стандартчлагдсан нэг шийдэл хэрэгтэй байсан аж.

NiceLabel-ийн шошгоны менежментийн системийг ашиглан Арла нь сүүн бүтээгдэхүүн тус бүрийн MES-тэй стандартчилагдсан интеграцийг хэрэгжүүлснээр хэвлэх ажлыг автоматжуулж чаджээ. Гол мастер өгөгдөл нь MES-ээс шууд принтер рүү холбогдсноор гараар өгөгдөл оруулах алдаа, буруу хаяг болон холбогдох бусад зардлыг бууруулах боломжтой болдог. Төвлөрсөн шошгоны менежментийг нэвтрүүлснээр Arla шошго хэвлэх үйл явцын туршид бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн өгөгдлийг үнэн зөв тодорхой байх боломжийг бүрдүүлжээ. Компанийн төвлөрсөн мэдээллийн технологийн баг одоо 24х7-ыг тус бүрт олгодог бөгөөд энэ нь үйлдвэрлэлд сул зогсолт хийхээс өмнө асуудлыг шийдэж өгдөг байна. Үүнээс гадна Arla бүх үйл ажиллагааг хянах, алдааг оношлох боломжтой.

"Хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгололт, мэдээллийн чанартай байдалд маш итгэлтэй болсноор бид буруу Picture122 шошгололтоос үүдэлтэй орлогын алдагдалд санаа зовох шаардлагагүй болж, бүтээмж нэмэгдэж байгааг харсан. Манай шошгоны системүүд илүү үр дүнтэй ажилладаг. Бид гараар өгөгдөл оруулах алдааг багасгаж үүнд их цаг зарцуулахаа больсон бөгөөд энэхүү өөрчлөлтийг урамшуулан дэмжиж чадсан. Шууд болон шууд бус зардал эрс буурсан нь зөвхөн Arla програм хангамжийн анхны хөрөнгө оруулалтыг нөхөхөөс илүүтэйгээр компанийн зардлыг цаг хугацааны туршид хэмнэж зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг нэмэгдүүлнэ"€ гэж тооцоолж байгаагаа NiceLabel Enterprise борлуулалтын менежер Janez Sodja тэмдэглэв.

Энэхүү шошгоны технологийг хэрэгжүүлэгч NiceLabel-ын тухай :

Picture1231993 онд байгуулагдсан NiceLabel нь шошгон дээр тулгуурлан хөгжүүлсэн бөгөөд үйлдвэрлэлийн бүтээмж, чанар, уян хатан чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн ЖДҮ, томоохон аж ахуйн нэгжүүдэд түвэгтэй асуудлуудыг багасгаж, эрсдлийг бууруулахад тусладаг. NiceLabel-ийн дизайн, хэвлэх болон менежментийн шийдлүүд нь модульчлагдсан, амархан тохируулах, өргөтгөх боломжтой бөгөөд ингэснээр хамгийн сайн практик шошгололтын процессыг хурдан хугацаанд хэрэгжүүлэх боломжтой болгодог. Энэ нь ашиглалтын хугацааны туршид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөж /ROI/ өгдөг. NiceLabel нь Microsoft Gold Certified Partner, Oracle Gold Partner болон SAP-ын түнш юм. Microsoft Windows драйверууд нь дэлхийн хамгийн том хэвлэгч, үйлдвэрлэгч бөгөөд Fortune 500 компаниудын ихэнх нь ашигладаг. Дэлхий дахин дахь Словени, Герман, АНУ, Сингапур, Хятад улс дахь оффисуудаар дамжуулан NiceLabel нь дэлхийн өнцөг булан бүрт өөрийн үйлчлүүлэгчдийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан технологийн тусламжтайгаар үйлчилсээр байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865