Сургалт-танилцах аялал амжилттай өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

Өнгөрсөн 7 хоногт "€œGS1 Korea"€-тай хамтран уламжлалт ёсоор 7 дахь удаагаа "GS1 систем, зураасан кодыг худалдаа, тээвэр логистикийн салбарт хэрэгжүүлэх нь"€ сэдвийн дор ээлжит сургалт-танилцах аялалаа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт-аялалаар Солонгосын төдийгүй олон улсын зах зээлд нэр хүнд бүхий хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа, борлуулалт, түгээлт, логистикийн салбарт тэргүүлж яваа, манай Монголын зах зээлд орж ирээд удаагүй ч хэдийн олны танил болж, олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээг дотоодын хэрэглэгчдэд хүргэж буй бизнесийн салбарын томоохон төлөөлөл болох дараах компаниудын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо. Үүнд:

  1. E-MART FRESH CENTRE-т зочилж төрөл бүрийн хүнс, өргөн хэрэглээний барааны хадгалалт, түгээлт, нийлүүлэлтийн систем, cold chain технологи
  2. CU-ын түргэн хоол, хүнсний үйлдвэрлэлийн процесс, эрүүл ахуй, стандартын шаардлага, техник, тоног төхөөрөмж
  3. CU-ын логистикийн төв түүний бүтэц, зохион байгуулалт, борлуулалт, хүргэлт түгээлтийн систем түүнд хэрэглэгдэж буй програм хангамж, техник технологи
  4. CU-ын жижиглэн худалдаа буюу retail store/convenience store-ын зохион байгуулалт, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ, олон сувагт худалдаа буюу omni-channel систем, цаашдын хөгжил, чиг хандлага
  5. GEO-YOUNG pharmaceutical логистикийн төвийн үйл ажиллагаа, тэнд хэрэглэгдэж байгаа агуулах, түгээлтийн төвд ашиглагдаж буй хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, програм хангамж, стандарт шаардлагууд гэх мэт........

Эдгээр компаниуд өөрсдийн үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, нийлүүлэлт, захиалга буюу логистик болон нийлүүлэлтийн хэлхээний систем, түүнд GS1 систем, зураасан кодыг хэрхэн ашиглаж, хамгийн сүүлийн үеийн техник, технологи, програм хангамжийг нэвтрүүлснээр хэрхэн хүнс, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний эрүүл, аюулгүй байдлыг хангаж байгааг, зардал, цаг хугацааг хэмнэн хамгийн үр дүнтэйгээр хамгийн бага зардал, өртөгтэйгээр, нэмүү өртөг шингэсэн бараа, үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд хүргэж байгааг харж туршлага судаллаа.

Picture108Picture110Picture112Picture109Picture111Picture113

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865