QR кодыг худалдааны үзэсгэлэнд ашиглах нь

PDFХэвлэхИ-мэйл

Үзэсгэлэн худалдааны маркетинг дахь хамгийн том анхаарал татах асуудал бол зочдын цаг зав, сонирхолд өөрийнхөө танхим түүнчлэн таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэдэн зуун өрсөлдөгчөөс ялгарч байх ёстойг анхаарах хэрэгтэй. QR 2D баркодыг сайтар боловсруулан маркетингийн стратегитай нэгтгэснээр таны компанийг тайзны төвд байлгах болно.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнд оролцож буй хүмүүст зориулсан шинэлэг туршлага бий болгох нь зүйтэй бөгөөд QR код нь харилцан үйлчлэлийг эхлүүлэх гайхалтай арга юм. Энэ маш чухал бөгөөд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ QR кодоор кодолж үүнийг татаж унших боломжийг бүрдүүлж тэдэнд мэдээллийг өгснөөр эргэх холбоо үүсэх юм. Жишээ нь: спортын наадмын үзэсгэлэнгийн үеэр 200,000 оролцогчдын гол зорилго нь биеийн тамирын дасгалжуулагч, тамирчин, фитнесс сонирхогчдоос холбоо барих мэдээллийг авах зорилготой байсан байна.

Picture102

Мөн Inter Active Nutrition-ны арга хэмжээний үеэр сэтгүүл дээр байршуулсан QR-ыг уншуулснаар тусгай арга хэмжээний урилга авах, шагнал хожих боломжийг бүрдүүлж оролцогчдыг кодоо сканерт уншуулахыг урьснаар харилцагчдын цахим хаягийн тоо 40%-иар өссөн байна.

Танд үзэсгэлэн худалдааны үеэр өөрийн маркетингийн стратегитаа QR кодыг ашиглах 5 зөвлөмжийг хүргэж байна.

  1. Та зочдоо технологийн талаар хэр сайн мэдлэгтэй бол гэж таамаглах шаардлагагүй. QR кодыг хэрхэн уншуулахыг зааж энэхүү давуу талыг ашиглан тэднийг компаний бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбох явдал юм.
  2. Та ямар үндсэн зорилгын үүднээс үзэсгэлэн гаргаж байгаагаа санах хэрэгтэй. Боломжит үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн баазыг бий болгож, одоо байгаа хүмүүстэй харилцах харилцааг бэхжүүлэх.
  3. QR кодыг үзэсгэлэнгийн танхимд санаандгүй байдлаар ашигла. Өөрийн танхимд ирэх газрын зургийг заасан мөн зочдод харилцан бие биедээ нөлөөлөх, идэвхжүүлэх, зочдыг холбож өгөх боломжийг бүрдүүлэх байдлаар кодыг ашиглах
  4. Зочдоо үзэсгэлэнгийн өрөөг орхихоос өмнө та өөрийн хүргэхийг хүссэн мэдээллээ татаж авах, унших боломжийг бүрдүүлж дэмжих ёстой. Энэ нь бүтээгдэхүүний талаарх мэдээллээ хүргэх шилдэг арга ба хэвлэмэл материалаас илүү үр ашигтай байдаг.
  5. QR кодыг өөрийн танхимын дэлгэцийн олон элементүүд болон шуудан дээрээ мөн ашиглаарай. Ингэж ашиглахдаа төрөл бүрийн агуулгатай мессеж байсан ч үндсэн агуулга нь тогтвортой зочдод өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг удаан хугацааны турш санагдахуйц байлгах ёстой.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865