GS1 Ази номхон далайн бүс нутгийн форум өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

Ази номхон бус нутгийн форум 2018 оны 9 дүгээр сарын 18-21 ны хооронд Макаод амжилттай болж өнгөрлөө.

Мангкут хар салхи нь Макао, Хонконг, Хятадын зүүн эргээр форум эхлэхээс 48 цагийн өмнө болж өнгөрсөн тул төлөвлөсөн хугацаандаа болох эсэх нь тодорхойгүй байв. Макаогийн казино анх удаа хар салхины улмаас хаагдсан ч форум эхлэхээс өмнө хар салхи намдаж оролцогчдын нислэг хугацаандаа сааталгүй ирж үйл ажиллагаа хуваарийн дагуу явагдлаа.

Уулзалтанд GS1-ын 16 гишүүн байгууллагын төлөөлөл, GS1 глобал оффис идэвхтэй оролцлоо. Тус форумыг ерөнхийлөгч Виктория Куан нээж GS1 Макаогийн Ерөнхийлөгч Жак Чан, Макаогийн ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн Лэй Вай Так, Макаогийн SAR засгийн газрын эдийн засаг, санхүүгийн нарийн бичгийн дарга Эрик, Захирлуудын зөвлөлийн дарга, Макаогийн бүтээмж, технологи дамжуулах төвийн дарга Еэнг Цун Ман нар нээлтэнд оролцлоо.

Форумын үеэр GS1 Cloud, Big Picture, Өгөгдлийн үйлчилгээний стратеги, Өгөгдлийн чанарын стратеги, нэгж дамжуулалт, Legal Entity Identifier, Ази намхан далайн бүс нутгийн гишүүн орнуудын Төв Азийн Глобал Мэдээллийн стандарт 2.0 санаачлагыг багтаасан дэлхийн гол гол санаачлагуудад анхаарлаа хандуулав. Мөн түүнчлэн блокчейн, ухаалаг хотууд зэрэг шинэчлэлийн асуудлуудаар уулзалт, ярилцлага зохион байгуулан ирээдүйд гарч буй өөрчлөлтийн талаар тайлбарлаж санал солилцлоо. Сургалтын сэдвүүдэд Тээвэр, Логистик, Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологи, LEI -ийн үйлчилгээ, маркетинг багтсан болно.

Форумын сүүлийн өдөр GS1-ын хамт олон далайн түвшнээс дээш 300 км-ийн өндөрт байрлах Макаогийн цамхагийг үзэж оройн зоогонд оролцон "The Dancing Water House" хэмээх алдартай тоглолтоор зочилсон байна. Ази-Номхон далайн бүсийн хамгийн жижиг гишүүдийн нэг болох GS1 Макао энэхүү арга хэмжээний бэлтгэл ажилд ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан бөгөөд GS1 Хонг Конг, глобал оффис, GS1 Тайландтай хамтран ажиллалаа.

Бүс нутгийн форумд оролцсон гишүүн орнууд: Австрали, Азербайжан, Бруней Дарусалам, Камбож, Хятад, Тайван, Гүрж, Хонг конг, Энэтхэг, Иран, Индонези, Япон, Казакстан, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Киргизстан, Макао, Малайз, Монгол, Шинэ Зеланд, Пакистан, Филиппин, Сингапур, Шри ланк, Тажикстан, Тайланд, Туркменистан, Узбекистан, Вьетнам оролцлоо.

2019 оны Ази Номхон далайн бус нутгийн форум Хонг Конгд болно.

Picture101

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865