АПУ ХК-тай танилцах аялал, GS1 системийн талаарх сургалт, уулзалт амжилттай болж өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

Өнөөдөр буюу 2018 оны 10 сарын 10-ны өдөр "GS1 Монгол" нийгэмлэгийн шинэ гишүүдэд зориулсан ээлжит сургалт, танилцах аяллыг АПУ ХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд зөгийн бал, цэвэр ус, ундаа, цай, сүү, гурил, мах махан бүтээгдэхүүн, бэлэн хоол, хүнсний ногоо, үндэсний онцлог бүхий сувинер, хувцас эдлэл, гоо сайхан, эм эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 35 орчим төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээний үеэр гишүүд хоорондоо танилцаж, GS1 систем, зураасан кодны хэрэглээ, стандартын талаарх сургалтандаа хамрагдсан бөгөөд олон улсын стандарт зураасан код эзэмшигчийг баталгаажуулсан гэрчилгээ гардан авлаа.

Танилцах аяллын хувьд АПУ ХК-ийн Логистикийн төвийн ачаа хүлээн авах хэсгээс эхэлж, хадгалалт, хуваарилалт, түгээлт, ачилтын хэсгээр өндөрлөсөн юм. АПУ ХК нь Азидаа тэргүүлэгч, Монгол улсдаа цор ганц бүрэн автомат логистик төвийг 2013 онд нээн ашиглалтанд оруулснаас хойш АПУ компанийн бүтээгдэхүүнүүдийг хүссэн тоо, хэмжээ, захиалгын дагуу нэг дороос маш хурдан хугацаанд зөөвөрлөж, хуваарилах болсон төдийгүй шатахуун, цаг хугацаа, хөдөлмөрийн хөлс зэрэг үндсэн зардлуудыг 3-4 дахин багасгах боломжтой болжээ.

Picture91

Picture94

ТА БҮХНИЙ БИЗНЕСТ АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865