Агаарын болон далайн тээврийн холбоод GS1 стандартыг дэмжин ажиллаж байна

PDFХэвлэхИ-мэйл

Picture90Өнөөдөр тээвэр, логистикийн үйл явцыг илүү уян хатан, энгийнээр шийдсэн, технологийн шинэчлэл бүхий цогц нийлүүлэлтийн хэлхээний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа билээ.

Тиймээс ч Тээвэр зуучийн холбоодын нэгдсэн федераци /FIATA/, Олон улсын агаарын тээврийн холбоодууд /IATA/ шинэ туршилтын хөтөлбөрүүд, шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байсан асуудлуудыг шийдвэрлэхэд GS1-д туслалцаа үзүүлж ирсэн. GS1 стандартын хэрэглээ нь тээвэр зууч, агаарын болон далайн тээвэрлэлтэнд оролцогч талуудад худалдааны түншүүдтэй илүү үр ашигтай бизнес хийж, илүү аюулгүй үйл ажиллагаа явуулах, нийлүүлэлтийн хэлхээг бүхэлд нь удирдах, илүү бодит байдлыг бий болгож байна.

FIATA-аас далайн тээврийн баримт бичгийг цахим болгох шинэ туршилтанд GS1 стандартуудаас хэрэгжүүллээ

FIATA далайн тээврийн баримт бичгийг цахим болгох ажлын хүрээнд гишүүддээ зориулж цаасгүй, шуурхай, аюулгүй, найдвартай худалдааг санал болгох зорилгоор GS1 стандартуудыг ашигласан байна.

Ялгаатай бүс нутгуудаас сонгосон FIATA-ийн 5 гишүүн FIATA-ийн CargoDocs шинэ системийг шалгах туршилтын төсөлд оролцож байна. Энэхүү систем нь цаасан бичиг баримттай холбоотой гарах эрсдлээс урьдчилан сэргийлээд зогсохгүй далайн тээврийн баримт бичгийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх юм. Энэ туршилт нь цаасгүй орчинд шилжих шилжилтийг хангах аж.

2017 оны 10 сард болсон FIATA-ийн дээд хэмжээний хурлын үеэр GS1 системийн стандартуудыг ашиглах, цахим платформоор дамжуулж FIATA-ийн баримт бичгүүдийг тодорхойлох, шилжүүлэх ажлыг хийхээр GS1 олон улсын байгууллагатай санамж бичиг үзэглэсэн юм. Тус төсөл нь нийлүүлэлтийн хэлхээний бүх оролцогч талуудад аюулгүй, өндөр чанарын модуль бүхий шийдлийг санал болгож байгаагаараа онцлог юм.

Ул мөрийг мөшгихөд GS1 стандартыг ашиглажээ

Та өөрийгөө тээвэрлэгч гээд төсөөлөөд үзээрэй.

Өмнө нь бид тээвэрлэлтийн алхам бүрт ул мөрийг мөшгихийн тулд барааны урсгал, хөдөлгөөн бүрийг хамгийн багадаа 3 өөр тодорхойлогч дугаараар дамжуулан мэдэх шаардлагатай байдаг байсан. Харин одоо бол агаарын каргог хэсэгчилсэн түвшинд ул мөрийг мөшгих болсноор үйл явцыг дараах байдлаар харьцангуй хялбаршуулаад байгаа билээ.

  • Ачаа тээвэрлэгч нь эхлэлийн цэгээс эцсийн цэг хүртэл барааг тээвэрлэхдээ өөрийн эзэмшдэг Илгээмжийн ID-ийг логистикийн нэгж болгон ашиглах
  • Ачаа тээвэрлэгчид /бараа хаана ч тээвэрлэгдсэн эдгээр логистикийн нэгжүүдэд тохирсон удирдлагын программ/ нийлүүлэлтийн хэлхээг бий болгож буй мэдээллийн ул мөрийг мөшгих явцыг хангаж Тээвэрлэгч-Захиалгат хэсэг-ID-ийг /эцсийн тээвэрлэгч хүртэл/ ашиглана.
  • Эцэст нь ачаа тээвэрлэгчийн өгсөн анхны логистикийн нэгжтэй холбогдоно.

Үүний үр дүнд агаарын карго шийдлийг ашиглан, өөрийн эзэмшдэг ID дугаарт үндэслэж барааны байршил, тэдгээрийг бүхэлд нь хянах боломж бий болж байгаа юм.

http://mozone.gs1.org/intouch/articles/view/2401/Air_and_maritime_associations_strongly_endorse_GS1

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865