Баркод яагаад чухал вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Picture72Бидний ихэнх нь UPC, GS1 зэрэг стандартуудын зураасан код, баркодуудыг мэддэг, хэрэглэдэг болжээ. Хэдий тийм ч хэвлэх болон баркод унших тоног төхөөрөмжүүд нь нийлүүлэлтийн хэлхээн дэх бүтээгдэхүүний урсгал болон үйлдвэрлэгч, брэнд эзэмшигчдэд маш их үр ашгийг өгч байдаг.

Зураасан код бүр дахин давтагдашгүй, цор ганц байдаг ба бүтээгдэхүүний нөөцийг хурдан шуурхай үр ашигтай удирдах, хянахад өргөнөөр ашиглагддаг.

Баркод бүр бүтээгдэхүүний өнгө, үнэр, амт, хэмжээ, төрөл зэргийг тодорхойлж байдаг. Жишээ нь: тээвэрлэлтийн явц болон агуулахад байх үед эдгээр кодууд нь байршлын мэдээлэл, бүтээгдэхүүнийг мөрдөж мөшгөх, нөөцийн хяналтыг бий болгоход тусалж байдаг.

Тухайлбал зураасан код нь дараах ач холбогдолтой: Үүнд:

Picture73Баркод нь хүмүүсийн алдааг багасгаж байдаг

Яагаад гэвэл кодууд нь гараар бус автоматаар сканерт уншигддаг учраас алдааг багасгадаг.

Найдвартай байдал болоод цаг хугацааг хэмнэдэг

Баркодыг сканердах нь мэдээллийг гараар оруулснаас хурдан байдаг.

Сургалтын хугацаа бага байдаг

Ажилчдад гар сканер хэрэглэх хялбар байдаг бөгөөд нийт нөөц хөрөнгийг мэдэх шаардлагагүйгээр уншуулах боломжтой.

Зардлыг бууруулна

Баркодны загвар гаргах, хэвлэх гэх мэт илүү зардал шаардлагагүй. Харин бүтээгдэхүүний савлагаан дээр байршуулахад хангалттай.

Өргөн хүрээнд ажилладаг

Баркодууд нь жижиглэн худалдаанд тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээллээр хангаж байдаг бөгөөд нийлүүлэлтийн хэлхээн дэх тээвэрлэлт, нөөцийг хянах боломжуудыг олгодог.

Нөөцийн хяналт

Бараа материалын нөөцийн дутагдал, илүүдэл зэргийг удирдахын тулд тодорхой мэдээллийг цуглуулах боломжийг олгодог. Мөн тээвэрлэлтийн байршил алдагдсан үед мөрдөж мөшгөх боломжийг өгч байдаг.

Picture74Илүү тодорхой, бодит мэдээлэл

Өөрчлөгдсөн байх боломжтой мэдээллийг шууд төвлөрсөн компьютероос сканердах боломжтой бөгөөд энэ нь хугацаа зардлыг хэмнэх шилдэг шийдэл болдог.

Зураасан кодны хүртээмжтэй байдал болон хямд төсөр тоног төхөөрөмж нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд боломжуудыг олгож байдаг. Яагаад гэвэл кодлогдсон мэдээлэл нь мэдээллийн баазаас шаардлагатай мэдээллээ татаж авах боломжийг олгож байдаг бөгөөд та өөрийн баркодуудаа мэдээллийн баазад нэмэхэд л хангалттай.

Баркодны баталгаажуулалт

Болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд жижиглэн худалдаачид нь сканерт алдаа зааж буй баркодуудыг хүлээн зөвшөөрдөггүй. Сканерт уншигдахгүй буюу уншсан кодыг дахин тайлах шаардлага гарч байвал энэ маш их зардлыг бий болгож байдаг. Тиймээс чанар муутай кодноос зайлсхийж, зураасан код хэвлэлтийн явцад стандартын дагуу хэвлэгдэж байгаа эсэхийг бар код баталгаажуулах тоног төхөөрөмжөөр хянаж байх ёстой. ААН-үүд, брэнд эзэмшигчид нь баркодыг баталгаажуулах тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой бөгөөд бүтээгдэхүүнийг тодорхойлох кодны хэвлэлт , эхний болон 2 дахь савлалтын шошго зэргийг санал болгодог компаниудтай хамтран ажиллах боломжтой.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865