GS1 Азийн хүнсний салбарт ажиллаж байна

PDFХэвлэхИ-мэйл

Picture69Ази номхон далайн бүс нутгийн нийгмийн бодлогыг хариуцсан захирал Патрик Жонасон Меконгийн бус нутагт хөгжүүлсэн ул мөр шалган тогтоох системийг хэрхэн бэхжүүлэх талаар ярилцлаа.

Азийн Хоол Хүнсний салбарын төв нь азийн хоолны салбар дахь ухуулга сурталчилгаа, сургалт, хэлэлцүүлэг зэргийг өрнүүлдэг бөгөөд Меконгийн бүс нутгийг хамарсан хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд ул мөр шалган тогтоох системийг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх талаар ажиллаж байна.

Меконгийн дэд бүс нутагт хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхэгжүүлэхийн тулд ул мөр шалган тогтоохоос эхлэнэ.

2017 оны 9 сард Азийн Хөгжлийн Банк болон Меконгийн бус нутгийн улсууд болох Камбож, Хятад, Лаос, Мьянмар, Тайланд, Вьетнамын Хөдөө аж ахуйн яамдууд бүс нутгийн хүнсний бүтээгдэхүүний системийг сайжруулахын тулд GS1 стандартын зураасан кодуудыг ашиглахыг дэмжсэн.

Picture70GS1 нь хүнсний нийлүүлэлтийн хэлхээний төслүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Ази, номхон Далайн бус нутгийн туршилтын төслүүдэд GS1 стандартуудыг ашигласнаар дарс, үхрийн мах, текила зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн хил дамнасан тээвэрлэлтийг амжилттай хийжээ. https://www.apec.org/Publications/2017/11/Study-on-the-Application-of-GDS-for-Supply-Chain-Connectivity-Phase-2. Линкээр орж мэдээлэлтэй танилцах боломжтой.

Эдгээр туршлагууд нь хүнсний нийлүүлэлтийн хэлхээний оролцогчдод хамааралтай GS1 стандартуудын гол үүрэг болохыг нотолсон. Үүний улмаас GS1 нь Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарт ул мөр шалган тогтох системийг нэвтрүүлж, чадварыг дээшлүүлэх шинэ санаачлагыг бий болгох, сургалт зохион байгуулах, туршилтын төслүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ул мөр шалган тогтоо санаачлага нь үр дүнтэй байх болно.

GS1 болон дээрх зургаан орнууд уг төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд эхний үе шат нь: оролцсон улс орон бүрт оролцогч талын зөвлөлдөх уулзалтыг шаардсан бол хоёр дахь нь: хөдөө аж ахуйн компаниуд, ялангуяа ЖДҮ-ийг хамарсан чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн байна.

Энэхүү санаачлагыг Патрик Жонассон болон бүс нутгийн GS1 Гишүүн байгууллага зохион байгуулж хэрэгжүүлсэн.

Патрикийн тэмдэглэснээр "Хөдөө аж ахуйн компаниуд нийлүүлэлтийн хэлхээний стандартыг зах зээлдээ ашигладаггүй бөгөөд ямар бодит үр дүнтэй байх талаар ойлгодоггүй. Тиймээс бид хөдөө аж ахуйн компаниудыг сургахаар төлөвлөж байна. GS1 системийн талаархи ойлголтын түвшин дээшилснээр тэдний чадавхи нэмэгдэж, туршилтын төсөл хэрэгжүүлэх чадвар ч мөн нэмэгдэнэ гэдэгт бид найдаж байна" гэжээ. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэгжүүлэх замаар дамжуулалт, үр ашгийг дээшлүүлэх, ул мөр шалган тогтоох чадварыг өсгөх, хэрэглэгчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг батлахад гол зорилго оршино.

Нэмэлт мэдээллийг доорх линкээс үзнэ үү

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865