Логистикийн гүйцэтгэлийн индексээр бид ухарсаар байх уу, “Монгол улс LPI-2018 үзүүлэлт”

PDFХэвлэхИ-мэйл

Picture66Саяхан Дэлхийн банкнаас 2 жил тутамд гаргадаг LPI буюу Логистикийн гүйцэтгэлийн индексийн тайлангаа танилцууллаа. Энэ удаагийн судалгааны тайланд 160 гаруй орны олон улсын логистикийн гүйцэтгэлийн индекс, 100 гаруй орны дотоодын гүйцэтгэлийн индексийн үзүүлэлтүүд багтсан байна. LPI үзүүлэлтийн эхний 10 байранд тийм ч их өөрчлөлт ороогүй буюу өндөр орлоготой Европын улс орнууд тэдний ихэнхийг эзэлсэн байна. Мөн тус тайланд сонирхол татахуйцаар 2012 оноос хойш Шинэ Зеланд, Арабын нэгдсэн Эмират улс, Япон, Дани гэх мэт улс орнуудын LPI үзүүлэлт огцом дээшилж байгаа талаар дурджээ.

Монгол улсын хувьд 160 орноос нэгдсэн дүнгээр 130 дугаар байрт жагсаж байна. Энэ нь LPI- 2016 онд эзэлж байсан байраас даруй 22 байр ухарсан гэсэн үг юм. Тус тайлан гарснаас хойш Монгол улсын хамгийн сайн үзүүлэлт 2016 онд байсан нь харагдаж байгаа юм. 130-140 дүгээр байрт байнга жагсдаг манай улс 2016 онд 108 дугаар байрт жагсаж, харин 2018 онд 130 дугаар байр руу ухарсан байна.

Логистикийн гүйцэтгэлийн индекс тайлангийн дэлгэрэнгүйг дараах хавсралтаас үзнэ үү.

Attachments:
Download this file (LPI 2018.pdf)LPI 2018.pdf[ ]817 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865