Сургалт, уулзалт амжилттай боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Энэ удаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болох GS1 зураасан код, түүний төрөл, стандарт, хэрэглээний боломж мөн бүтээгдэхүүний сав баглаа боодолд тавигдах ерөнхий шаардлага, Монгол улсад мөрдөгдөж буй стандартын талаар мэдээлэл өглөө. Сургалтаар гоо сайхан, цэвэр ус, гэр ахуй, гар урлал, хоол, био бүтээгдэхүүн, цай, сүү сүүн бүтээгдэхүүн, сав баглаа боодол, лаа, барилгын материал, эм, витамин, зөгийн бал, гурилан бүтээгдэхүүн, хувцас эдлэл, эко тор, чипс, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт хийдэг үндэсний үйлдвэрлэгчдийн 25 гаруй төлөөлөл хамрагдсан юм.

Арга хэмжээний төгсгөлд "GS1 Монгол" нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, олон улсын стандарт зураасан код эзэмшигч"-ийн албан ёсны гэрчилгээг гардан авч, харилцан мэдээлэл солилцлоо.

Capture

ТАНЫ БИЗНЕСТ АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865