Гэрчилгээ олгох сургалтанд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Монгол нийгэмлэгийн зүгээс шинэ гишүүд, хэрэглэгчиддээ зориулан уламжлал болгон явуулдаг ээлжит сургалтаа 2018 оны 8 сарын 30-ны өдөр 14:00 цагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сургалтаар гишүүд, үйлдвэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг болох GS1 зураасан кодны стандарт, мөн бүтээгдэхүүний сав баглаа боодолд тавигдах ерөнхий шаардлага, түүний стандартын талаархи мэдлэг өгөх сургалт, гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд тус сэдвээр сонирхсон гишүүн бус байгууллагууд оролцох боломжтойгоороо онцлог юм.

Та бүхэн оролцохыг хүсвэл 77 000 865 дугаарт холбогдох болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. имэйл, GS1 Mongolia facebook page-д хандан бүртгүүлнэ үү.

Гэрчилгээ хөтөлбөр 8.30

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865