Солонгос улсад болох сургалт, аялалд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Korea Large RGB 2014 12 17GS1 Солонгос€-той хамтран энэ оны 11 сарын 6-9-ны өдрүүдэд уламжлал ёсоор 7 дахь жилдээ БНСУ-ын Сөүл хотноо сургалт, танилцах аялалыг зохион байгуулахаар боллоо.

Тус арга хэмжээ нь үндсэн 2 хэсэгтэй бөгөөд сургалтаар бөөний болон жижиглэнгийн худалдаа, логистик, эрүүл мэнд зэрэг салбар тэдгээрийн нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн үйл ажиллагаанд GS1 систем, зураасан код, RFID технологийн талаар мэдээлэл авах, танилцах аялалаар тус улсдаа нэр хүнд бүхий Lotte, 7/11, Hanmi pharmaceutical гэх мэт компаний үйл ажиллагаатай танилцаж эдгээр салбарт хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн техник, технологи, олон сувагт электрон худалдаа, хүргэлт, түгээлтийн систем зэргийг өөрийн нүдээр үзэж судлах, туршлага солилцох, бизнесийн харилцаа, холбоогоо өргөжүүлэх боломжтой юм. Үүнд:

  1. Олон сувагт цахим худалдаа болон түүнд хэрэглэгдэж байгаа технологи, програм болон техник хангамж
  2. 1D, 2D буюу нэг хэмжээст, хоёр хэмжээст зураасан код болон RFID технологийн хэрэглээ, ач холбогдол
  3. Эрүүл мэнд болон логистикийн салбарын борлуулалт, түгээлтийн систем, техник, технологийн талаар гэх мэт.

Иймд та бүхнийг хавсралтаар хүргүүлж буй мэдээлэлтэй танилцаад 2018 оны 9 сарын 1-ны дотор доорх хаягаар бүртгүүлэхийг урьж байна (мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , утас: 77 000 865, 99019141)

Attachments:
Download this file (hutulburiin tusul180815.jpg)Хөтөлбөрийн төсөл [Хөтөлбөр ]1656 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865