Дэлхийн жижиглэн худалдааны трендүүд

PDFХэвлэхИ-мэйл

wrc 1АНУ дахь бүх жижиглэнгийн борлуулалтын 80% нь зохион байгуулалттай жижиглэн худалдаачдаар хийгдсэн байхад энэ хувь нь Бразилд 70%, Аргентинд 40%, Тайвань болон Солонгост 35% эзэлж байна.

АНУ дахь Хөдөлмөрийн яамны мэдээлсэнээр 22,5 сая гаруй хүн 2 сая орчим жижиглэн худалдааны салбарт ажиллаж байна. Дэлхий даяарх жижиглэн худалдаа эрхлэгчид нийлүүлэлтийн хэлхээний урсгал, шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн худалдааг дэмжихэд хэрэглэгчдийн эрэлт нийлүүлэлтийг нэгтгэхэд жижиглэн худалдааны компаниуд нь тогтвортой өрсөлдөх чадвартай байх давуу талуудыг хүртэх боломжтой гэдгийг ойлгосон. Дэлхийн жижиглэн худалдаачид нь цаашдаа үйл ажиллагаагаа тогтвортой байлгая гэвэл хэрэглэгчдийн худалдаа хийх зуршлыг өөрчлөх, бүтээгдэхүүний сонголтоо нэмэгдүүлэх, ёс зүй нийгмийн оролцоо, шинэ санаачлага шинэ технологитой нэгдэх нь нэн чухал гэдгийг онцолж байна.

Үүний дагуу сүүлийн жилүүдэд дэлхийн жижиглэн худалдаанд дараах трендүүд буюу чиг хандлагууд бии болсон:

  1. Нэг улсын хүрээнээс халин гарах:

Дотоодын зах зээлийн хэрэгцээ ханаснаар ялангуяа Азид бизнесээ өсгөх, үйлвэрлэлээ өргөжүүлэх, зардлаа бууруулах зорилготой гадны зах зээлийг эрэлхийлж байна. Жишээ нь Nike Энэтхэг болон Хятад улсын зах зээлд нэвтэрч эхэллээ. Зорилтот болон долларын дэлгүүрүүд газар зүйн байршлаа өргөтгөж азийн орнуудад түрэн орж ирж байна.

Цаашид геополитекийн хөгжил нь тухайлбал харилцаа холбоо, хамтарсан үйлдвэр, хил дамнасан бараа, үйлчилгээний хөдөлгөөнийг хөнгөвчлөх, бүс нутаг худалдааны баримтуудыг хялбарчлах шаардлагыг бий болгож байна. Хойд Амеркийн чөлөөт худалдааны гэрээ нь (NAFTA) ирэх жилүүдэд төв болон өмнөд Амеркийн орнуудыг оролцуулж илүү өргөжүүлэх, Европын холбоо болон бусад холбоодууд цаашдаа газарзүйн болон улс төрийн хил хязгаарыг халах зорилготой ажиллаж байна.

  1. Үнэ цэнэтэй жижиглэн худалдаа нь үнэ цэнэтэй жижиглэн худалдаачныг бий болгодог:

Үнэ цэнэтэй жижиглэн худалдаачид болох Wal-Mart, Costco нь хэрэглэгчдийн худалдан авалтыг илүү хялбар хурдан болгох, тохилог дэлгүүрүүдийг бий болгох, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх сар тутмын нөөцлөлт зэргээрээ танигдсан.

Энэ тренд нь хэрэглэгчдийн амьдралын хэмнэл, мөнгө дээр тулгуурласан хэрэгцээ, хугацаа, гэр бүлийн тоо, төрөл, хувийн болон нийгмийн үүрэг хариуцлага дээр анхаарал хандуулдаг. Тимберланд гэхэд шошгон дээрээ тухайн гутлыг хийхэд зарцуулсан энерги, түүхий эдийн хувь, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, үйлдвэрийн ажилчдын мэдээлэл зэргийг оруулдаг.

Номын дэлгүүрийн талаарх өөр нэг жишээг танилцуулъя: Олон жилийн турш номын дэлгүүрүүд нь номын сангийн хэсгүүдийг заасан чиглүүлэгч загвартай холбоотой байсан. Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээндээ маш том өөрчлөлт хийж Амазон болон бусад алдартай номын худалдаачид нь энэхүү улиг болсон байдлыг өөрчилсөн. Манчастер болон Ватерстоунд худалдан авагчдыг чиглүүлэх үгнээс илүү график дүрслэлтэй дэлгүүрүүдийг нээгээд байна.

Жишээ нь: гэмт хэргийн шинэ романыг олж авахын тулд худалдан авагчид буруутай үйл ажиллагааны талаархи нэмэлт зургийг хайж болно. Үгний оронд зураг орлуулах нь илүү талбай эзлэх хэдий ч тренд болж байгаа бөгөөд энэ нь тухайн нөхцөл байдалд хамгийн тод илэрдэг. Сингапурын Page One нь номын хуудсыг дуурайсан тэгш хэмтэй бус номын тавиудаар дотоод заслаа хийсэн байдаг.

  1. Үйлчилгээний нэр, төрлөө өргөжүүлэх:

Wallgreen-ийн хувьд эмийн сангийн орчинд дээд зэргийн тав тухтай байдлыг бий болгосон брэндийг бий болгосон. Wallgreen-ийн хөрөнгө оруулалтын зардал, бүх зохион байгуулалтын эрчим хүч, долларын зах зээл нь үл хөдлөх хөрөнгийн стратеги, түргэн шуурхай, тав тухтай байдал, зохион байгуулалт, төрөлжсөн бичил зээлээр дамжуулан бүх түвшний тав тухыг хангахад чиглэнэ.

“Best buy” нь бүх дэлгүүрүүдэд засвар, үйлчилгээ, суурилуулах үйлчилгээ үзүүлдэг Geek Squad”, “PetSmart” АНУ-ын хамгийн том гэрийн тэжээвэр амьтдын хангамжийн жижиглэн худалдаачин, гэрийн тэжээмэл амьтан худалдаалахаас гадна “Doggie Day Camp” үс засалт, сургалт, нохойны үүр зэрэг гэрийн тэжээвэр амьтдын үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран маш их амжилтанд хүрсэн.

PetSmart-тай хамтарсан хэд хэдэн жижиглэн худалдаачид энэхүү үйлчилгээгээ нээснээр жижиглэн худалдааны орлого, дэлгүүрийн урсгал нэмэгдэж хэрэглэгчдийн итгэлийг илүү хүлээсэн.

  1. Хувийн брэндүүдээ өргөжүүлэх:

Жижиглэн худалдаачид нь зах зээлээ нэмэгдүүлэх, ухаалгаар өсгөхийн тулд сайн боловсруулагдсан болон гуравдагч брэндүүдтэй хувийн брэндүүдээ харьцуулан өөрийн дэлгүүрийн брэндүүдээ танилцуулж эхлээд байна. Жижиглэнгийн фирмүүдийн эдгээр хувийн шошго нь "хямд, муу орлуулагч"-аас бодит буюу хувийн шошго нь жижиглэн худалдаалагчдын хувьд хүчтэй стратеги хэвээр байсаар байна гэдэгт итгэлтэй байна.

Хэдийгээр дуураймал бүтээгдэхүүн нь брэнд бүтээгдэхүүнтэй тэмцэхэд үнийн хувьд давуу тал байдаг ч энэ нь тийм чухал үзүүлэлт биш юм. Хэрэглэгчдэд үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд чанарыг сайжруулах юм. Жишээ нь Wal-Mart хувийн брэндийг бий болгохын тулд хувийн шошгон дээрх мэдээллийг илүү цар хүрээтэй байрлуулсан.

Жижиглэн худалдаачдын хувьд сэрэмжлэх гол зүйл нь хувийн шошгоо сайтар бодож боловсруулсан байх ёстой. Үйлвэрлэгчдийн хувьд шинэлэг санаачлагыг дэмжих, хэрэглэгчдэд хандах хандлагаа өөрчлөх, шинэ санааг эртнээс эрэлхийлж, зөв маркетингийн арга техникийг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлэх цогц үйл явцыг нэвтрүүлэх нь чухал юм.

Энэтхэг улсад Nestle компани кофений мухлагийн зарчмыг хялбаршуулан худалдааны төв, хоолны газрууд, нягтаршил ихтэй газруудад кофений машиныг байршуулж төрөл бүрийн амт үнэртэй кофейг санал болгосон.

Эдгээр автомат машинууд нь төрөл бүрийн байршилд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн хэмжээ загвараар хийгдсэн. Жишээ нь: өндөр хүчин чадалтай олон төрлийн автомат машинууд нь хөнгөн зууш, ундаа, чихэр, амттай хоолоор хангадаг. Үүнтэй адилаар Энэтхэгийн Кадбурид харилцаа холбооны компаниудын хөрөнгө оруулалтаар е-куба энэтхэг болон BPL мобайл хамтран Мумбайд гар утасны тохируулгатай шоколадны автомат машиныг суурилуулсан

  1. Жижиглэн худалдааны хэлбэрээ өөрчлөх:

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд жижиглэн худалдааны салбарт дэлхийн томоохон компаниуд орж ирснээр жижиглэн худалдааны хэлбэрүүд хурдацтай өөрчлөгдөж байна. 20-р зууны эхэн үед хоршоод болон үндсэн худалдааны газрууд (Wal-Mart), агуулах худалдааны (Marko, Sam’s Club), хайпермаркет (Carrefour), хямдралтай дэлгүүр (Aidi), тохилог дэлгүүрүүд (7-Eleven), зэрэг жижиглэн худалдаачид дийлэнх хувийг эзлээд байна. Английн Теско групп нь супермаркет, хайпермаркет, их дэлгүүр, тохилог дэлгүүрүүд, хөршийн дэлгүүрүүд, е-мейл захиалга зэрэг одоогийн цахим дэлгүүрүүдийг /онлайн худалдаа, электрон дэлгүүр/ ажиллуулж байна.

Төрөл бүрийн шинэ хуучин хөгжиж буй жижиглэн худалдааны хэлбэрүүд дэх бизнесийн хамгийн чухал философи нь нэг дээвэр дор, нэг цэгийн байршилд цаг хэмнэсэн худалдаа хийхэд хялбар, хэрэглэгчийг хаан мэт дээдэлсэн байх юм.

  1. Бэхжүүлэлт:

21-р зууны эхэн үеэс хойш дэлхий даяар, ялангуяа Европт жижиглэнгийн худалдааны томоохон бүтцийн өөрчлөлтийг хийжээ. Үр дагавар нь Европын орнуудад ихээхэн нөлөө үзүүлсэн. Энэ нь жижиглэн худалдаачдын дундах өрсөлдөөнийг бий болгоод зогсохгүй үйлдвэрлэгч, борлуулагч, бөөний худалдаачин зэрэгт хоорондын харилцааны шинэ хэлбэрийг бий болгосон.

Хоум Депот буюу Амеркийн барилгын бүтээгдэхүүн үйлчилгээний компани 2006 онд Хятадын Хоум Вэй жижиглэн худалдааны 12 дэлгүүрийг өөрийн болгосон. Үүний адилаар Бест бай америк, канадын хэрэглээний цахилгаан хэрэгсэлийн хамгийн том компани зах зээлийн 21%-ийг эзэлдэг бөгөөд Хятадын хэрэглээний цахилгаан хэрэгсэлийн 3 дахь том жижиглэн худалдаачин болох Жиансу 5 одот ахуйн цахилгаан хэрэгсэлийн компаний 75%-ийг өөрийн болгосон байна.    

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865