Үндэсний бүтээгдэхүүний каталоги гэж юу вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Өнөөдөр бид хувьсан өөрчлөгдөж буй мөн шинээр гарч буй мэдээллийг хэрхэн олж авч, хэрэглэж, ашиглах вэ гэдэг асуудалтай байнга тулгарсаар байна. Ялангуяа нийлүүлэлтийн хэлхээнд оролцож буй хэрэглэгч, жижиглэн худалдаачин, компаниуд нарийн зөв, үнэн бодит мэдээллийг хүссээр байдаг билээ.

Тухайлбал орц найрлага, бүтээгдэхүүний хэрэглээ, хоол тэжээл болон харшлын агуулгын талаархи мэдээлэл, жин, хэмжээ, савлалт, тавиурын байршил гэх мэт мэдээллүүд нь эдгээр мэдээллийн хэрэгцээ шаардлагын нэгээхэн хэсэг нь байдаг.

Бизнес эрхлэгчид амжилтанд хүрэхийн тулд өөрсдийн бүтээгдэхүүний талаархи мэдээлэлд шаардлагатай зөв шийдлийг олох хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэгээс нөгөө рүү, эсвэл нийлүүлэлтийн хэлхээний бүхий л оролцогчдын үйл ажиллагаа руу, эсвэл жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн касс руу мэдээлэл нэгэн зэрэг, зөв хүрч чадах эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг юм. Энэ бүхэнд "€œҮндэсний бүтээгдэхүүний каталоги"€ тусалж байна.

"€œҮндэсний бүтээгдэхүүний каталоги"€ буюу "National Product Catalogue"€ гэдэг нь мэдээллийг дамжуулах, хадгалах мэдээллийн бааз бөгөөд тус технологийн шийдэл нь худалдааны аливаа компани өөрийн бүтээгдэхүүний талаархи бүхий л нарийвчилсан мэдээлэл, бүтээгдэхүүний үнэ болон худалдаа, маркетингтай холбоотой мэдээллүүдийг хадгалах, баталгаажуулах, худалдааны бусад талуудтай мэдээлэл солилцоход туслах зорилготой юм.

Тус мэдээллийн бааз нь бүхий л төрлийн бүтээгдэхүүний хувьд ашиглагдах боломжтой бөгөөд дараах зарчмаар ажилладаг.

  • Худалдааны компани өөрийн хүссэн худалдааны түнштэй мэдээллээ хуваалцах бөгөөд худалдааны түншүүд нь бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа өөрчлөлтийг тухайн цаг хугацаанд нь олж мэдэх юм. (Бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, найрлага, сав баглаа боодол, түгээлтийн хугацаа, захиалга, үнийн нэхэмжлэл гэх мэт)
  • Бүтээгдэхүүний мэдээллийг цор ганц, аюулгүй, хялбар, найдвартай байршилд хадгална
  • Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг дээд зэргээр хадгалж, мэдээлэл давхардах, алдаа зөрүү гарахаас урьдчилан сэргийлнэ
  • Явцын дунд баталгаатай, автоматжуулсан үйлчилгээгээр мэдээллийн чанарыг сайжруулна
  • Бүтээгдэхүүний зураасан код, бүтээгдэхүүний ангилал, төрөл, хэмжээ, савлалт, бүтээгдэхүүнтэй хэрхэн харьцах, захиалга, үнийн нэхэмжлэл гэх мэт олон мэдээллүүдийг аюулгүй, найдвартай байдлаар солилцоно

Picture61

Зураг: Үндэсний бүтэгдээхүүний каталог

"€œҮндэсний бүтээгдэхүүний каталоги"€-ийн ашиг тус:

  • Үндэсний бүтээгдэхүүний каталогт бүтээгдэхүүний мэдээлэл орох үедээ аль ч оролцогч талуудад мэдээллийг нарийн зөв, хурдан шуурхай олж авахад зориулагдаж зөв бүтцээр стандартчилагдсан (компьютерын програмчиллын нэгдсэн нэг хэлээр бичигдсэн байдаг) байдаг. Ингэснээр худалдаанд оролцогч талууд нарийн зөв, баталгаат мэдээллийг нэгэн зэрэг хүртэх боломжтой болдог
  • Бүтээгдэхүүний мэдээлэл, захиалга, тээвэрлэлт, хүргэлт зэрэгт тодорхой өөрчлөлт орохоор бол худалдаанд оролцогч талуудад автоматаар мэдээллийг түгээх боломжийг олгодог
  • Нэг газарт нэг эх үүсвэрт бүтээгдэхүүний бүхий л мэдээллийг төвлөрүүлэх боломжийг олгодог
  • Зөв мэдээллээр хангаснаар агуулахын нөөцийн менежментийг сайжруулахад тусалдаг
  • Нэг эх үүсвэр буюу нэг мэдээллийн баазаас нарийн зөв мэдээлэл авч буй учраас захиалга, үнийн нэхэмжлэл дээрх аливаа алдаа гарах эрсдлийг бууруулж, цаг хугацаа, зардлыг хэмнэхэд тусалдаг.

"Үндэсний бүтээгдэхүүний каталоги" нь GS1 байгууллагын хэрэглэгч гишүүддээ санал болгож буй олон үйлчилгээнүүдийн нэг нь бөгөөд GS1 гишүүн байгууллагууд тус үйлчилгээг өөрсдийн улс оронд амжилттай хэрэгжүүлсээр байна. Тухайлбал GS1 Австрали, GS1 Шинэ Зеланд байгууллагууд хамтран нэг мэдээллийн баазыг хөгжүүлэн, үндэсний бүтээгдэхүүний каталогт нийт 2000 гаруй байгууллагын 1 сая гаруй бүтээгдэхүүний мэдээллийг бүртгээд байна. Ингэснээр зөвхөн Австрали, Шинэ Зеланд улсуудад бус дэлхийн аль ч улс орон дах хэрэглэгчдэд бүтээгдэхүүний мэдээллийг нэгэн зэрэг хүргэж байгаа хэрэг юм.

Үндэсний бүтээгдэхүүний каталогт бүтээгдэхүүний мэдээллийг оруулахын тулд GS1 стандартыг хэрэглэгч байгууллагууд өөрийн улс орон дах GS1 гишүүн байгууллагатай холбоо тогтоох шаардлагатай. Үүний дараагаар тэдний хөгжүүлсэн мэдээллийн баазад бүтээгдэхүүний мэдээллийг илгээх бөгөөд GS1 гишүүн байгууллагын ажилтнууд таны илгээсэн мэдээллийг зөв бүтцэд оруулан хувиргаж, хэрэглэгч байгууллагууд мэдээллийг хүлээн авахад бэлэн болгох юм. GS1 байгууллагын хөгжүүлсэн бүхий л стандарт, үйлчилгээнүүд худалдаа, тээвэр, түгээлтийн үйл ажиллагааг хэрхэн хялбарчилж, зардлыг бууруулж буйг бид өдөр тутмын амьдралдаа мэдэрсээр байгаа нь гайхалтай юм.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865