2018 оны Дэлхийн жижиглэн худалдааны шилдгүүдийг танилцуулж байна /1-р хэсэг/

2018 оны Дэлхийн жижиглэн худалдааны шилдгүүдийг танилцуулж байна /1-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

wrc for awardsДэлхийн Жижиглэн Худалдааны Конгресс (ДЖХК) нь дэлхийн жижиглэн худалдааны салбарын зах зээлийг бий болгосон удирдагчдаас эхлээд хамгийн шилдэг шинийг санаачлагч хүртэлх үндэсний шилдгүүдээс олон улсад шалгарсан гэх мэт шилгүүдийг нэг дор цуглуулж шилдгийн шилдгээ шалгаруулдаг.

Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй жижиглэн худалдааны салбарын хувьд тэд юуг нэгтгэж байгаа нь тэдний өнөөгийн хэрэглэгчийн хэрэгцээг хангах, бизнесийн өсөлтийг хангах, шинэ санаачлагыг түгээхэд анхаарлаа хандуулж байна.

Жил бүр эдгээр жижиглэн худалдааны удирдагчдад туршлагаа хуваалцах, хүчирхэг холболтыг бүрдүүлэх, жижиглэн худалдааны ирээдүйн төлөв байдлыг бий болгоход туслах зорилгоор өндөр түвшний чуулган зохион байгуулдаг.

2018 оны гол сэдэв бол "Ялахын тулд шинийг санаачлах"€ байлаа.

Жижиглэнгийн худалдаа нь өнөөгийн хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн байхын тулд бизнесийн бүхий л салбарт шинийг санаачлах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Энэ нь шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ, шилдэг онлайн болон офлайн дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчидтэй холбогдох аргыг дахин нээх, эрсдэлийг даван туулах, бизнесийн загвараа шинэчлэх арга замуудыг шаардаж байна. Энэ нь бүх жижиглэн худалдаачдад тулгардаг сорилт бөгөөд үүнд ДЖХК урам зориг чиглэл туршлагыг олгохын тулд ажиллаж байна.

2018 оны жижиглэн худалдааны шилдгүүдийг танилцуулж байна.

  1. 2018-ийн шилдэг дэлгүүрийн дизайн <1200см-т-Showcase Interiors-оор ивээн тэтгэсэн

Ялагч: Arselik Experience дэлгүүр, Missguided Bluewater with Dalziel & Pow (UK)

2018 оны шилдэг борлуулалттай дэлгүүрийн дизайн 1200см-ээс-Showcase Interiors-оор ивээн тэтгэсэн. Энэ шагналд дэлхийн хамгийн шилдэг шинэ дэлгүүрийн загварыг олж илрүүлэхийг зорьсон бөгөөд бүх жижиглэгийн салбарт нээлттэй дэлгүүрийн хэмжээ мөн сүүлийн 12 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх ёстой. Жижиглэн худалдааны брэндүүдийг нэвтрүүлсэн худалдааны амжилт, шинийг санаачилсан байдал зэрэг амжилтууд нь нотлогдсон байх шаардлагатай. Өнөөгийн олон сувагт ертөнцөд шинэ дэлгүүрийн загвар маш чухал бөгөөд дэлгүүрийн туршлагаа нэмэгдүүлэхийн тулд технологийн дэвшлийг хэрэгжүүлсэн брэндийн онлайн төлөвлөгөөнд гүүр болоход туслах зэргийг гол үзүүлэлт болгосон. Шүүгчид нь худалдааны амжилт, хэрэглэгчдийн хүлээн зөвшөөрсөн нотолгоо зэрэгт анхаарлаа хандуулдаг.

  1. Оны шилдэг сошиал медиа компанит ажил зохион байгуулага Ялагч:'You Shall ... Find your Fairytale Christmas' Campaign - Debenhams (UK)

Жижиглэнгийн худалдааны маркетинг, зар сурталчилгаа, харилцаа холбооны зарцуулалт нь сошиал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд чиглэж байна. Энэ нь өнөөгийн бүх насны хэрэглэгчдэд сошиал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна. Энэ нь хэрэглэгчдэд мэдээлэл авахын тулд асар их хүчирхэг, үр дүнтэй харилцаа холбооны хэрэгсэл болохоос гадна сөрөг саналуудыг ч сонсох боломжийг олгож байдаг. Жижиглэн худалдааны бизнесээ өргөжүүлэх, зах зээл шинээр бий болгоход сошиал хэвлэл мэдээллийн хэрэгслээр үр дүнтэй харилцах нь нэн чухал бөгөөд зорилтот хэрэглэгчдэд зөв ойлголт өгөх хурд, ур чадварыг шаардсан, бүхэлдээ бүтээлч, сэтгэл татам агуулгатай байдаг. Шүүгчид бизнесээ бий болгох, өргөжүүлэхийн тулд сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дан болон олон сувгийг ашиглан хэрэглэгчдэд нийцсэн, шинийг санаачилсан компанит ажил зохион байгуулсан байдлыг эрэлхийлдэг.

  1. Жижиглэнгийн худалдааны ажил олгогч - Checkpoint-ээр ивээн тэтгэсэн

Ялагч: Tommy Hilfiger

Жижиглэн худалдааны салбар нь дэлхий дээрх зах зээлийн хувьд хамгийн том ажил олгогч эздийн нэг хэвээр байна. Энэ нь өндөр ур чадвартай, туршлагатай ажилтныг шаардаж байдаг. Хамгийн сайн хүмүүсийг элсүүлэх, хадгалан үлдээх, өрсөлдөх чадвар улам бүр нэмэгдэж байна. Энэ нь жижиглэн худалдаачид бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ ажиллах хүчдээ ч мөн анхаарч тэдний ажил мэргэжлээ ахиулах, мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгох зэргээр компанидаа татагдах боломжийг олгож байх ёстой. Мөн Жижиглэн худалдаачид хүний нөөцийн хамгийн дэвшилтэт бодлогын тэргүүн эгнээнд байх ёстой. Энэхүү чухал, шинэ үзүүлэлт нь жижиглэн худалдаачид нь өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд шинийг санаачилсан байдлыг таниулах болно. Хэрэв та дэлхий дээр ажиллах хамгийн сайн газруудын нэг гэдэгт итгэдэг бол, ялангуяа та бол хамгийн сайн ажлын байранд ажиллаж байгаа гэдэгтээ итгэдэг бол та энэ ангилалд ажиллаж буй компанийг дэвшүүлэх боломжтой юм.

  1. Жилийн жижиглэн худалдаа эхлэлийн компани

Ялагч: ABOUT YOU (Germany)

Жижиглэн худалдаа нь жил бүр шинээр бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдийн хүсэл зорилгоор дэмжигдэж байдаг бөгөөд олонхи нь олон улсын эсвэл үндэсний хэмжээний томоохон бизнес эрхэлдэг болсон. Гэхдээ энэ салбар нь тоон технологи дээр суурилсан эрин үе рүү орж байгаа бөгөөд жижиглан худалдааны бизнесийн шинэ эрин үе эхэлж байна. Ихэнх нь онлайнаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ч зарим нь бодит орон зайд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэ категори нь жижиглэн худалдааны бүтээлч байдал, хөгжлийг харуулж байгаа бөгөөд үүнд шинэ бизнес эрхлэгчид хамаарах болно. Энэ ангилалд 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан өнөөгийн хэрэглэгчдийн өндөр шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж өсөх, дахин шинэчлэхэд туслах бизнесийн тогтвортой байдал ур чадвартай гэдгээ аль хэдийн нотолсон шинэ жижиглэн худалдаа эрхлэгчийг тодруулдаг.

  1. Жилийн хариуцлагатай жижиглэн худалдаачин

Ялагч: Enrich Not Exploit - The Body Shop (UK)

Энэхүү нэр хүндтэй чухал шагнал нь сүүлийн 18 сарын турш тодорхой үр дүнтэй, санаачлагатай, бусдаас ялгарсан, өндөр стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулсан гэдгийг шүүгчид мэдэрсэн, тунгаасан жижиглэн худалдаачныг шалгаруулдаг. Энэхүү шагнал нь өөрийн бизнес, үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид байгаль орчин, тогтвортой ирээдүйд хандах хандлагаасаа сайн бизнесийн үндэс суурь үнэт зүйлсийг үнэлэх зорилготой. Бүх бизнес эрхлэгчдэд зориулсан зорилго нь энэ ангилалд багтдаг бөгөөд шүүгчдийн хувьд компанийн амжилтыг үнэлэхийн зэрэгцээ сүүлийн 18 сарын туршид хэрэгжүүлсэн тодорхой санаачлагууд хайх болно. Энэ нь хүмүүст эсвэл ханган нийлүүлэгч, үйлчлүүлэгчид, эсвэл танай бизнесийг илүү өргөн хүрээнд хүртэхэд тусалдаг хүрээлэн буй орчны өргөн хүрээний хөтөлбөрт чиглэсэн санаачлага байх юм. Инноваци болон бодит үр дүн нь гол шалгуур бөгөөд энэ бүхнээс компаний цаашдын стандартын өндөр шалгуур ирээдүй харагдах болно.

Арга хэмжээтэй холбоотой видеог эндээс үзнэ үү: https://youtu.be/s55uDdx6PLA

Эх сурвалж: https://www.worldretailawards.com/2018-world-retail-awards-winners

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865