Omni-Channel буюу олон сувагт электрон худалдааны 7 үр ашиг

PDFХэвлэхИ-мэйл

Picture42Жижиглэн худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүнээ жижиглэн худалдааны төрөл бүрийн суваг болох онлайн, газар дээр нь гар утасны технологиуд, аппликейшнүүдээр дамжуулан санал болгодог бөгөөд томоохон бизнесүүд нь эдгээрийг нэгтгэсэн байдаг. Үүнийг жижиглэн худалдааны omni-channel менежмент гэж нэрлэдэг.
Omni-channel гэдэг нь олон сувгаар зөвхөн худалдааг удирдаад зогсохгүй худалдааны чадамж, хамрах хүрээ, худалдаа эрхлэгч, худалдан авагч зэргийг бүхэлд нь нэгтгэсэн загвар юм. Дэлгүүрээс гарч гэртээ очоод онлайнаар худалдан авалт хийхэд тухайн хүссэн бүтээгдэхүүн хаана байгааг олж мэдэхээс гадна хэрэглэгчид болон борлуулагчид тухайн бүтээгдэхүүнийг мобайл аппликейшнээр дамжуулан захиалгаас эхлээд түгээлт хүртэл бүрэн дуусгах боломжтой. Энэхүү жижиглэн худалдааны omni-channel менежмент нь дараах үр ашгийг бий болгож байдаг.

Нэгдсэн харилцаа ба анализ
Харилцааны олон суваг нь хэрэглэгчийн хэрэгцээг хангахын тулд таны бизнесийн ойлгох ёстой янз бүрийн урсгалыг бий болгодог. Анализ нь хэрэглэгчидтэй харилцах харилцааг ойлгох, тооцоолох, хянах боломжийг олгодог. Бүх сувгийн жижиглэн худалдааны менежментээр дамжин хийгдсэн хөндлөн сувгийн хүчин чадал нь та хаанаас бий болсон, ямар ч платформ дээр ижил төстэй үйлчлүүлэгчдээс олж авсан бусад өгөгдөлтэй харьцуулан харилцагчийн өгөгдөлтэй нэгтгэж болно.

Хэрэглэгчидтэй хаана ч уулзах
Үйлчлүүлэгчид төвлөрсөн үзэл баримтлал нь жижиглэн худалдааны бизнес эрхлэгчдийг бүх суваг дээрomni channel 3 харилцагчийн харилцааг зохицуулах боломжийг олгодог. Ихэнх бизнесийн системд хэрэглэгчид нь бүх суваг дээр нэг байгууллагаар зохицуулагддаггүй. Вэбээс жижиглэнгийн байршил болон апп дээр ажилладаг. Жижиглэнгийн менежментийн системийг оролцуулан зохистой менежментийг хийснээр бүх платформ дээр ажилладаг хэрэглэгчдийн харилцан үйлчлэл, гишүүнчлэл, бусад бизнесийн системүүдийг хянах, мөрдөх боломжтой.

Энэ нь мэдээлэл алдагдахаас сэргийлж, харилцагчийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, хаана, хэзээ худалдан авалт хийхээс үл шалтгаалан хэрэглэгчдэд ашиг тусыг өгч байдаг.

Дамжуулалт бүрээс мэдээллийг олж авах
Харилцагч бүрт зориулсан сувгийг удирдах нь хувь хүний гүйлгээ холилдож алдагдахгүй байхыг хэлнэ. Худалдан авагч ямар нэг бүтээгдэхүүнийг худалдан авч байгааг хянаснаар байнгын хэрэглэгчдийн тоо мөн дамжуулалт бүр нь бизнесийн системийг удирдах том боломжийг агуулж байдаг.

Зорилтот тусгай хэрэглэгчид
Зохих үйлчлүүлэгч болон гүйлгээний анализ хийснээр маркетинг, жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа нь зорилтот зах зээл дээр төвлөрөх боломжтой. Дэлгүүрт живхний ердийн брэндийг худалдан авсан хэрэглэгчид өндөр үнэтэй брэндийн живхэнд зориулж купоныг өгснөөр илүү ашигтай, илүү чанартай бүтээгдэхүүнийг туршиж үзэх боломжийг олгож байдаг.

Бизнесээ нэгтгэх
Зөвхөн маркетингийн арга барилаас гадна олон сувгийн холбоо нь харилцагчийн үйлчилгээ, борлуулалт, бараа бүтээгдэхүүн, бараа материал, аж ахуйн нэгжийн нөөцийн төлөвлөлтийг идэвхжүүлдэг. Бизнесийнхээ ялгаатай хэсгүүдээс илүүтэйгээр бизнесийн үйл ажиллагаа бүр өөр өөр хэсгүүдтэй хамтран үйлчлүүлэгчиддээ хамгийн чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгохын төлөө ажилладаг.

Сувгын харилцааны менежмент
Сувгын харилцаа холбоо нь суваг бүр дэх таны бизнесээс хэрэглэгчид ямар мэдээлэл хүсэж байгаагаар тодорхойлогддог. Энэ өөрчлөлт нь бусад системүүдэд ямар харилцаатай байсан, харилцан үйлчлэлийн үйлчилгээний чанарт нөлөөлж байгаагаас хамаарч өөрчлөгддөг. Захиалга хийгээд бараа авах гэж буй хэрэглэгчид нэгдсэн харилцаа холбоо шаардлагатай.

Худалдан авалтад төвлөрсөн туршлага үйлчилгээ
Ихэнх хүмүүс жижиг дэлгүүрүүдийг жижиглэн худалдаачин биш гэж ойлгодог болжээ. Жижиглэн худалдаачин нь олон сувгаар үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүнээ санал болгох нь маш сайн үйлчилгээ, сайн сонголт болно гэдгийг ойлгосон байдаг. Олон сувгийн менежмент нь худалдан авалтад төвлөрсөн үйлчилгээнд хамгийн чухал юм.
Эдгээр 7 үр ашиг нь олон сувагт жижиглэн худалдааны менежментийн системийн давуу талуудыг харуулж байна.

Эх сурвалж: http://www.apparatus.io/7-benefits-of-OmniChannel-ecommerce

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865